Барак Обама Пуэрто Рикод айлчлав

Хуучирсан мэдээ: 2011.06.15-нд нийтлэгдсэн

Барак Обама Пуэрто Рикод айлчлав

АНУ-ын ерөнхийлөгч Барак ОБама тус улсын чөлөөт муж болох Пуэрто Рикод айлчилжээ. Энэ айлчлал нь тус арал дээрх 1961 оноос хойшхи хоёр дахь албан ёсны айлчлал юм. Барак Обама тус арлын статусыг өөрчлөх асуудлаар оршин суугчдын дунд бүх нийтийн санал асуулга явуулахыг дэмжсэн байна. Пуэрто Рикочуудын сонголтыг ерөнхийлөгч дэмжихээ илэрхийлж, ирээдүйгээ  өөрсдөө бүтээх боломжийг тэдэнд өгөхөө амлажээ.

Карибын тэнгис дэх АНУ-ын тус арлын 3.7 сая иргэн нэгдсэн улсын харьяалалтай боловч ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх эрхгүй. Барак Обама айлчлалынхаа үеэр Пуэрто Рикогийн  ардчилсан үндэсний зөвлөлийн гишүүдтэй уулзсан байна.  Баракт Обама 2008 онд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхдаа тус аралд айлчлал хийнэ гэж амлаж байжээ.

Онгоцны буудалд өөрийг нь угтаж авсан иргэдтэй мэндлэхдээ Обама "Анхны айлчлалаас хойш миний үс жаахан бууралтсан ч би амласандаа хүрч, Пуэрто Рикочуудтай дахин уулзаж байгаадаа баяртай байна” гэжээ.

Харин дараа нь тэрбээр Пуэрто Рикогийн захирагчтай тус чөлөөт мужийн статусын талаар хэлэлцсэн байна.

Уулзалтын өмнөх товч мэдэгдэлдээ Обама”Пуэрто Рикочууд улс төрийн статус дээр тодорхой байр сууриа илэрхийлэх тэр үед АНУ-ын засаг захиргаа та бүхний талд зогсоно” гэж онцолсон ажээ.

Пуэрто Рико 1898 оны Испани- Америкийн дайны дараа Америкийн талд шилжсэн юм. Оршин суугчид нь холбооны хуулинд захирагдаж, цэргийн алба хаах үүрэгтэй. Пуэрто Рикогийн иргэд парламентын урьдчилсан сонгуульд санал өгөх эрхтэй авч бүх нийтийн сонгуульд оролцох эрхгүй. Цагаан ордны төлөөлөгч нь мөн сонгууль өгөх эрх байдаггүй.

Тус арлын оршин суугчид статусын асуудлаар 1967, 1993 and 1998  онд гурван удаа бүх нийтийн санал асуулга явуулж байсан юм.

Эхний удаад тус арлыг АНУ-ын нэг бие даасан муж байх эсэх асуудлаар санал асуулга явуулсан бол  хоёр дахь удаагийн санал асуулга бие даасан арал улс болох эсэх асуудлыг хэлэлцсэн ажээ. Ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргаа АНУ-ын цагаачлалын тогтолцоонд шинэчлэл хийхээ мэдэгдсэн бөгөөд тус улс дахь 11 сая хууль бус цагаачдын дийлэнх хувийг латин америкчууд эзэлж байгаа юм. Ерөнхийлөгчийн айлчлалын өмнө Пуэрто Рикогийн Сан Хуан хотод 20 гаруй эсэргүүцэгчид АНУ-ын шоронд хоригдож буй гурван Пуэрто Рикочуудыг суллахыг шаардан эсэргүүцлийн суулт хийсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж