Ангела Меркель иргэдийнхээ дэмжлэгийг алдаж байна. Bild am Sonntag сонины захиалгаар Emnid гэх судалгааний хүрээлэнгийн явуулсан санал асуулга үүнийг өгүүлж байна.
Асуулгад хамрагдагсдын 48 хувь нь Меркелийг дахин канцлер болохыг хүсэхгүй байна. Зөвхөн 44 хувь нь 2017 оны сонгуулиар түүнийг нэрээ дэвшүүлээсэй гэжээ.
Хамгийн түрүүнд түүний дүрвэгсдийн талаар барьж байгаа бодлогыг шүүмжилж байгаа бөгөөд энэ байр сууринд германчуудын 47 хувь орж ирсэн бол түүний бодлогыг дөнгөж 40 хувь нь дэмжжээ.
Германы зүүн хэсгийн оршин суугчид (55%) ба эмэгтэйчүүд (46%) Меркелийг дэмжиж байна. Харин нам доторх түүний дэмжлэг 87% хүрсэн байна. Энэ -.-ны өдөр явуулсан санал асуулгад 579 хүн оролцжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР