Хятадын хуурамч бүтээгдэхүүн газар авчээ

Хуучирсан мэдээ: 2011.06.15-нд нийтлэгдсэн

Хятадын хуурамч бүтээгдэхүүн газар авчээ

АНУ-д сүүлийн жилүүдэд дуураймал электрон хэрэгсэл, эд ангиуд орж ирэх нь огцом элбэгшиж, нийгмийн төдийгүй зэвсэгт хүчний гэх зэрэг улсын тулгуур салбаруудад ихээхэн хүндрэл учруулж байна. Тэдгээр хуурамч хэрэгсэл, эд ангиудын дийлэнх хувийг Хятад улсаас нийлүүлж байгааг албаны хүмүүс илрүүлсэн ба АНУ-ын зүгээс уг хэргийг шалгаж, цаашид газар авахуулахгүй байх асуудлаар Хятадын талаас туслалцаа хүсчээ. Хуурамч электрон эд ангийн үйлдвэрлэлийн төв нь Хятадын Гуангдунг мужийн Шинзин сууринд байгааг Хонгконг дахь АНУ-ын мэргэжилтнүүд тогтоосон ч, Хятадын талаас Америкчуудад тус мужид нэвтрэх виз олгохоос татгалзаж байгаа аж. Гэхдээ зорчих виз олгохыг зөвшөөрлөө ч, Шинзинд мөрдлөг шалгалт хийх зөвшөөрөл авах нь ярвигтай асуудал болохыг АНУ-ын урьдчилан таамаглаж байна.

Хуурамч хэрэгсэл, эд ангиудын дотроос жишээлбэл, хуурамч бичил процессорыг АНУ-ын Агаарын цэргийн хүчинд худалдан авч, F-15 онгоцны удирдлагын системд суулгасан байсан нь илэрсэн бөгөөд энэ мэтээр чанарын шаардлага хангахгүй электрон бүтээгдэхүүнүүдийг цэргийн хүчний чухал баазуудад ашиглаад байвал мөдхөн тооцоолж баршгүй хохирол учрах магадлалтай гэж Пентагон үзжээ. Тиймээс дуураймал бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг илрүүлэхэд Хятадын төрийн зүгээс дэмжлэг үзүүлэх нь зайлшгүй шаардлагатай болохыг АНУ-ын зүгээс онцолсон байна. АНУ-ын Худалдааны яамнаас эрхлэн явуулсан судалгааны тайланд 2010 оны байдлаар Пентагонд нийлүүлсэн нийт электрон эд анги, бүтээгдэхүүнүүдийн 40 орчим хувь нь хуурамч, баталгаагүй байсан нь тогтоогджээ.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж