Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Ц.Сайнбаярын нэрэмжит шатрын рапид, блиц болон бодлого бодолтын тэмцээн Гадаад хэргийн яаманд энэ сарын 28-29-ний өдрүүдэд боллоо. Тус тэмцээний зорилго нь шатрын спорт, түүний дотор рапид болон блиц төрлийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, 2016 оны Дэлхийн болон Тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулахад оршино.
Тэмцээний блиц төрөлд эрэгтэйчүүдээс ФМ У.Насанжаргал, эмэгтэйчүүдээс ОУМ Т.Батчимэг, рапид төрөлд эрэгтэйчүүдээс их мастер Б.Хатанбаатар, эмэгтэйчүүдээс ОУМ Б.Мөнгөнтуул нар түрүүллээ. Мөн бодлого бодолтын УАШТ-д 33 шатарчин оролцон боломжит 35 онооны даалгавар бүхий 2 шатанд сэтгэх чадвар, туршлага болон хурдаар өрсөлдлөө. Тэмцээний дүн гарахад тэргүүн байрыг шатрын бодлого зохиомжийн спортын мастер Б.Буяннэмэх (“Шугам” компани) 30 оноогоор түрүүлсэн бол спортын мастер Б.Нямдаваа ("Төр Монгол" клуб) 26.5 оноо, бодлого бодолтын ФМ С.Билгүүн 23 оноогоор тус тус удаах байруудад шалгарлаа.
Тэмцээний дүн:
БЛИЦ:
Эрэгтэй:
1-р байр: ФМ У.Насанжаргал
2-р байр: СМ Б.Галмандах
3-р байр: ИМ Д.Шаравдорж
4-р байр: ФМ С.Билгүүн
5-р байр: ИМ Б.Хатанбаатар
12 хүртэл нас: ФМ Д.Батсүрэн
16 хүртэл нас: СМ Э.Болдоо
Ахмад: ФМ Ж.Лхагва
Эмэгтэй:
1-р байр: ОУМ Т.Батчимэг
2-р байр: ОУМ Б.Мөнгөнтуул
3-р байр: СМ Ү.Үүрийнтуяа
12 хүртэл нас: Э.Удвал
16 хүртэл нас: О.Өлзийхишигжаргал
РАПИД:
Эрэгтэй:
1-р байр: ИМ Б.Хатанбаатар
2-р байр: ФМ С.Ган-Од
3-р байр: ФМ С.Билгүүн
4-р байр: СМ Б.Галмандах
5-р байр: ФМ Д.Эрхэмбаяр
6-р байр: ФМ Б.Баярмандах
7-р байр: ДМ Б.Ариунболд
12 хүртэл нас С.Чингүүн, 16 хүртэл нас ДМ Ц.Тэнгис, Ахмад ФМ Ч.Хүрэлбаатар
Эмэгтэй:
1-р байр: ОУМ Б.Мөнгөнтуул
2-р байр: ОУМЭ У.Лхамсүрэн
3-р байр: ИМЭ Т.Батчимэг
4-р байр: ДМЭ Э.Амаржаргал
5-р байр: ОУМЭ Д.Янжиндулам
12 хүртэл нас Б.Удвал, 16 хүртэл нас ДМЭ Б.Отгонсувд нар ангилалдаа түрүүллээ.
ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН ШАТРЫН ХОЛБОО