УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар оюутнуудад тэтгэлэг олгох тухай хуулийн төслийг хэлэлцэх шатанд дөрвөн гишүүн оролцлоо. Тодруулж хэлбэл, хуралдаанд УИХ-ын гишүүн Д.Дондог, Х.Бадамсүрэн, А.Тлейхан, хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажилласан УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг оруулан тооцвол дөрвөн гишүүн болж буй. Байнгын хорооны дарга Д.Очирбатыг нэмбэл тав болно. Хуульд зааснаар тус байнгын хорооны гишүүдийн тоо дор хаяж 10 хүрч байж ирц бүрдэн асуудлаа хэлэлцэх ёстой ч олонх нь гар утсаараа дамжуулан ирцэнд орсноос ийн тавуулаа хуралдлаа. Хамгийн “но”-той нь хуулийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй санал хураах бүрийд тоологч “10 гишүүнээс долоо нь дэмжлээ” хэмээн тоолох нь бүр хуурамч.
Г.Дарь