“Лемонс”-ын залуус “Playtime”-ыг доргионо

Хуучирсан мэдээ: 2011.06.15-нд нийтлэгдсэн

“Лемонс”-ын залуус “Playtime”-ыг доргионо

Амьд хөгжим сонирхогч залуусын бүтэн
жилийн турш хүлээдэг “Playtime-2011” наадам ирэх долдугаар сарын 16,
17-нд “Монгол шилтгээн”-д болно. Тус наадамд байгуулагдсан цагаасаа
эхлэн байнга оролцсон хамтлаг бол “Лемонс”. Тэд энэ удаагийн наадамд ч
гэсэн оролцохоор бэлтгэж байгаа гэнэ. Хоёр бие даасан тоглолтын бичлэг,
гаргасан клипүүдээ нэгтгэж, DVD гаргахаар ажиллаж буй “Лемонс”-ын
залуучууд “Playtime-2011” наадамд бут авах гэсэн шүү.

Сонирхуулахад тэдний гаргах гэж буй шинэ DVD нь бараг л бэлэн болсон
байна лээ. Мөн энэ ондоо багтаж шинэ цомгийн ажилдаа орох юм гэсэн.


М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж