Малид энхийг сахиулагчдын баазыг пуужингаар оножээ

Хуучирсан мэдээ: 2015.11.29-нд нийтлэгдсэн

Малид энхийг сахиулагчдын баазыг пуужингаар оножээ

 

Мали улсын хойд хэсгийн Кидаль хот орших НҮБ-ын энхийг сахиулагчдын баазыг пуужингаар оносноос гурван хүн амь үрэгджээ. Хохирогчдын хоёр нь Гвинейн энхийг сахиулагч цэрэг, нэг нь иргэний гэрээт ажилтан байсан аж.

 

Үүнээс  долоо хоногийн өмнө Малийн нийслэл Бамако хотноо гадныхны байрладаг зочид буудалд зэвсэгт этгээдүүд халдаж, хүмүүсийг барьцаалсан хэрэг гарсан юм. Халдлагын улмаас 22 хүн амь үрэгджээ.

 

Исламын хэт даврагчдын эсрэг Францын цэргийн ажиллагаа Малийн хойд хэсэгт эхэлсний дараа 2014 онд НҮБ энхийг сахиулагчдыг илгээх шийдвэр гаргасан юм. Малид энхийг сахиулах ажиллагаанд НҮБ-тай гэрээгээр олон орны цэргүүд үүрэг гүйцэтгэж байна.  Малид үргэлжилж буй цэргийн ажиллагаанд өнгөрсөн хугацаанд 56 энхийг сахиулагч амь үрэгдээд байгаа аж.

 

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж