Хуучирсан мэдээ: 2015.11.28-нд нийтлэгдсэн

Дуу төрсөн түүх

Бүх нийтийн дурлал, сэтгэл гижигдсэн хөгжим, мансууруулах бодисын үе хиппи эрины жараад оны сүүлчийн сэтгэлийн илэрхийллийг "Good Vibrations» шигээр гаргасан дуу гэж бараг үгүй дээ. “Хүчлийн аялал” гэж нэрлэгдсэн нөхцөл байдлыг энэ дуунд өгүүлдэг. Дууг зохиогч The Beach Boys хамтлагийн фронтмен (англ. Frontman, хөгжмийн хамтлаг буюу уран бүтээлийн хамт олны  хамгийн их анхаарлын төвд байдаг хүн) Брайан Уилсон мансууруулах бодис түүний тоонд LSD хэрэглэх талаар хамгийн их туршлагатай хүн гэдгээ хэзээ ч нууж байсангүй. Хожим тэр нь ээлжит цомог бичүүлэх ажлыг нураасан билээ.

“Брайан Уилсон LSD хэрэглэдэг байснаа хэзээ ч нууж байсангүй”

Гэхдээ "Good Vibrations» дуугаа гайхалтай ер бусын, шинэлэг бөгөөд маш чадварлагаар хийсэн нь шууд л үр дүнгээ өгсөн юм. Энэ дуу гурван удаа “Грэмми” шагнал авснаас гадна Rolling Stone-ны үнэлгээгээр “Бүх он цагийн 500 агуу дууны жагсаалтын Топ-10-д багтсан байв. “Рок-н роллыг” бүтээсэн 500 дуу жагсаалтад орсноос гадна энэ агуу дуу АНУ, Их Британи зэрэг орнуудын чартын эхний байранд бичигдэж иржээ. Тодорхой нэгэн хугацаанд The Beach Boys хамтлаг “The Beatles-ийн гол өрсөлдөгч” гэсэн статус авч байлаа.

"Good Vibrations» дуун дээрээ Брайан Уилсон 1966 оны хоёрдугаар сараас "Pet Sounds» цомгийнхоо бичлэгийн үеэр ажиллаж эхэлсэн гэдэг. Дараа нь түүнд Майк Лав нэмэгдэн орж ирсэн байна. Түүний яриагаар, “Цэцгээр онгод дуудсан эд гэгч” байжээ. "If you’re going to San Francisco, be sure to wear a flower in your hair» гэж Скотт Маккензи бичээд л тэр үеэс “бүх нийтийн дурлал” зэрэг зүйл эхэлсэн  юм хэмээн Майк дурссан байдаг.

"Good Vibrations» дууг "Pet Sounds» цомогт багтаах гэсэн хүсэл байсан юм.

"Good Vibrations» дууг "Pet Sounds» цомогт  багтаах хүсэл байсан ч зохиомжийг бүтээх ажиллагаа сунжирсан юм. Уилсон дуундаа бүрэн автаж, түүнийг “халаасны яруу тунгалаг найраг хөгжим”, “хөгжмийн нийлбэр” гэж нэрлэн түүнийг бүрэн төгс, жинхэнэ сонгодог бүтээл болгох хүсэлтэй болжээ. “Энэ дуугаар бид хүмүүст шинэ санааг хүргэхийн зэрэгцээ хуучирч байгаа ритм-блюзыг өөрчлөхөөр оролдсон. Хөгжмийг илүү орчин үеийн болгох гэсэн юм” хэмээн  тэр нэгэнтээ мэдэгджээ. Гэвч түүнээс хойш дууны бичлэг хийлгэхэд  хэдэн сард зарцуулав. Төгсгөлийн хэсгиййг дөрвөн янзын урланд хийжээ. Ажилд нь хамтлагаас гадна улирлын олон тооны хөгжимчид оролсон байв. Энэхүү бичлэгтээ нийт 50 мянган доллар зарцуулжээ. Энэ нь тухайн үедээд хамгийн их мөнгө зарцуулсан клипэд зүй ёсоор тооцогдож байв.

“Сайн чичиргээ” гэдгийн хувьд “Vibrations-чичиргээ” гэсэн үгийг Уилсон өөрийн бага наснаас авсан юм. Хүмүүс эерэг бөгөөд сөрөг “чичиргээтэй” гэж түүний ээж нь ярьж сургаж иржээ. Тиймээс ч тэр дуундаа зөвхөн эерэг чанарыг нь оруулахаар шийдсэн юм.


ДУУНЫ ҮГ:

I, I love the colorful clothes she wears
And the way the sunlight plays upon her hair
I hear the sound of a gentle word
On the wind that lifts her perfume through the air
I’m pickin up good vibrations
She’s giving me excitations
I’m pickin up good vibrations
(oom bop bop good vibrations)
She’s giving me excitations
(oom bop bop excitations)
Good good good good vibrations
(oom bop bop)
She’s giving me excitations
(oom bop bop excitations)
Good good good good vibrations
(oom bop bop)
She’s giving me excitations
(oom bop bop excitations)
Close my eyes
She’s somehow closer now
Softly smile, I know she must be kind
When I look in her eyes
She goes with me to a blossom world
I’m pickin up good vibrations
She’s giving me excitations
I’m pickin up good vibrations
(oom bop bop good vibrations)
She’s giving me excitations
(oom bop bop excitations)
Good good good good vibrations
(oom bop bop)
She’s giving me excitations
(oom bop bop excitations)
Good good good good vibrations
(oom bop bop)
She’s giving me excitations
(oom bop bop excitations)
(ahhhhhhh)
(ah my my what elation)
I don’t know where but she sends me there
(ah my my what a sensation)
(ah my my what elations)
(ah my my what)
Gotta keep those lovin good vibrations
A happenin with her

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж