Шүүх биш захиргаа шиг харагддаг

Хуучирсан мэдээ: 2011.06.15-нд нийтлэгдсэн

Шүүх биш захиргаа шиг харагддаг

“Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг боловсронгуй болгох нь” сэдэвт олон улсын симпозиумыг өнөөдөр Төрийн ордонд үргэлжлүүлэн хийлээ. Түүгээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн талаар хэлэлцсэн юм. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин энэ үеэр хэрэг бүртгэх, мөрдөн байцаах шатыг нэг болгох хэрэгтэй гэж байлаа. Шүүх ажиллагаа ч нэг зэрэг байх ёстой гэж тэрбээр хэлж байсан юм. Мөн Дээд шүүхийн давж заалдах, хяналтын шатны зааг ялгаа тод харагддаггүй тул эдгээрийг нарийн зааглах хэрэгтэй гэж байлаа. Дээд шүүхийн 10-аад гишүүн хууль тогтоох байгууллагаас дээгүүр эрх эдэлж хуулийг хуулиас өргөтгөж тайлбарладаг нь буруу” гэж гишүүн хэлж байсан юм. Мөн Шүүх байгууллага шүүх шиг биш захиргаа шиг харагддаг хэмээн шүүмжиллээ.

Өмгөөлөгч Б.Наранбаатар “Өмгөөлөгчид хэрэг мөрдөн байцаах шатанд нотлох баримт цугуулдаг эрхтэй болмоор байна. Яллах дүгнэлт гаргахад өмгөөлөгч үг хэлэх боломжгүй байдаг. Прокурор асууж байхад өмгөөлөгч үгээ хэлээд солбиод байр сууриа илэрхийлээд явж болдоггүй юм уу” гэж байлаа. Симпозиумд оролцогчид Эрүү, Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар хөнгөн хэргийг чанга шүүж, албан тушаалтай холбоотой хүнд хэргүүдийг хөнгөн шийдвэрлэдэг дутагдалтай тал байгааг хэлцгээж байсан юм. Хууль, шүүхийн талаарх  хэлэлцүүлэг цувралаар үргэлжилнэ.

Маргааш Төрийн ордонд “Монгол Улсын эрх зүйн хөгжлийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулах юм.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж