“Кино код” нэвтрүүлгийн чимэг болсон басхүү нилээн зальтай ч гэмээр сэргэлэн нь дэндсэн оролцогч бол 0019 дугаартай Т.Мөнхтөр байлаа. Тэрбээр шууд л уртын дуу дуулж гарлаа.
Шүүгч С.Мягмар: Энд концерт биш шалгаруулалт явагдаж байна. Чи дээлээ тайлаад нэг сайхан завилаад суугаадахдаа. Чи хөдөө өссөн үү?
Т.Мөнхтөр: Тийм
Шүүгч С.Мягмар: За за тэнцсэнгүй ээ.
Юу болох нь энэ вэ. Шүүгч С.Мягмар гуай юуны учир тэнцүүлсэнгүй вэ. Тэр ердөө л хагас дутуу уртын дуу дуулсан. Сорих шаардлагагүй гэж үзэв үү. Эсвэл дүр төрх нь таалагдсангүй юу.
Шүүгч Д.Мэндбаяр:/АЖ/ Ямартай ч дуулчихдаг л юм байна. Танайд удамд тарган хүн бий юу? Дандаа ийм туранхай хүмүүс байдаг юм уу?
Т.Мөнхтөр: Уул нь манайх бөх удамтай…
Шүүгч С.Мягмар: Чамд кинонд дуу оруулах сонирхол байдаг бол үзээд алдахад гэмгүй. Их зүгээр санагдлаа. Эр хонгор дуутай залуу байна. Тэнцэх тэнцэхгүйн хувьд энэ удаад харж үзье гэж бодлоо.
А.Очирбат: Ерөнхий төрх чинь таалагдсан учраас энэ удаад оруулъя. Дууны хувьд бол дуулсан л боллоо.
Ж.Солонго: Тэнцлээ. Дахин хармаар байна гэдэг товчхон хариултыг өгсөн юм.
“Кино код-ын дараагийн тайлал маань Өсөхбаяр аваргын удам гэлээ. Үнэхээр бөхийн удамтай юу? Эсвэл маркетингийн бодлого байсан уу гэсэн асуултанд: “Худлаа ярьчлаа. Уучлаарай Өсөхбаяр ахаа уучлаарай гэж хэнэггүй ч гэмээр гэнэн ч гэмээр хариултыг өглөө. Магадгүй зөв газраа худлаа ярьсан ч байж мэдэхээр. “Ямар ч гэсэн тэнцэж чадлаа. Сайн хүний нэрийг гурав худалдаж иддэг гэдэгдээ. Үнэхээр сэргэлэн л залуу юм. Гэвч шат болгон дээр аргалаад, хуураад байна гэж юу байхав. Хичээх л хэрэгтэй.
Жанна