Рок-н-роллын хатан хаан Тина Тёрнер 76 нас хүрчээ. Давтагдашгүй өвөрмөц хоолой, хурдан хөлтэй дуучин Тина Тёрнер хөгжмийн түүхийн нэгэн салшгүй хэсэг билээ. Тина Тёрнер 50-аад оноос олонд танигдсан бөгөөд хуучин нөхөр Иктэй хамтран дуулсан “Уулсын дээгүүр-Усны гүнд" болон "Ариун Мэри" зэрэг дуунууд нь жинхэнэ хит болж байв.
Тэд 1969 онд хамт аялан тоглолт хийж, алдарт “The Rolling Stones” хамтлагын тоглолтыг нээж байв.
70-аад оноос Тина ганцаараа дуулах болж, соло цомог гаргаснаас хойш Грэммийн шагналыг найман удаа хүртэж, Рок-н-роллын алдрын танхимд нэрээ мөнхөлсөн юм. Тина "Бидэнд өөр баатар хэрэггүй", "Хайраар яах юм бэ?" зэрэг хит дуунууд гаргасан бөгөөд 2008 онд хийсэн сүүлийн тоглолт нь тухайн жилийнхээ хамгийн үнэтэй тоглолт болсон билээ.
Тинатай хамтран дуулсан Брайн Адамс түүнийг “Үзэгчдийг өөртөө соронзон адил татаж, тоглолтоо жинхэнэ амьдруулж чаддаг гайхалтай уран бүтээлч” хэмээн магтсан юм.
Тина Тёрнер 73 настайдаа “Vogue” сэтгүүлийн нүүрэнд гарсан хамгийн настай алдартан болж, жүжигчин Мерил Стрийпийн өмнө бичигдсэн билээ.
Н.ЭНХ