Хятад Канадын мисст урилга явуулаагүй байна

Хуучирсан мэдээ: 2015.11.27-нд нийтлэгдсэн

Хятад Канадын мисст урилга явуулаагүй байна

БНХАУ-ын Саньяа хотноо “Miss World” буюу “Дэлхийн мисс“ тэмцээн болох гэж байна. Гэтэл тэмцээнийг зохион байгуулж буй Хятадын талаас Канадын мисс Анастасия Линд урилга явуулаагүй гэнэ. Урилгагүй учир Анастасия виз авч чадаагүй бөгөөд Хонгконгоос Саньяа руу нисэх онгоцонд сууж чадалгүй хоцорчээ.

Дэлхийн миссийг зохион байгуулагчид түүнд урилга явуулаагүй нь улс төрийн шалтгаантай байж магадгүй гэж Анастасия үзжээ. Учир нь тэрбээр АНУ-ын Конгресст Хятад дахь хүний эрхийн асуудлаар илтгэл тавьж байсан аж.

Хятад гаралтай Анастасия Лин Канадын миссээр шалгарч, “Дэлхийн мисс” тэмцээнд оролцох эрхийг авсан юм. Тэрээр 2003 онд Хятадаас Канадад нүүж ирсэн аж.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж