Оросын нисэх хүчин Аазаз хотын ойролцоо Туркийн хилээс таван км-ын зайд Туркийн хүмүүнлэгийн цувааг устгасан тухай Humanitarian Relief Foundation (IHH) гэх хүний эрхийн байгууллага мэдээлэв.
Тус байгууллагын твиттэр хуудсаар гал сөнөөгчид шатаж буй ачааны машинуудын галыг унтрааж байгаа зураг тавигджээ. “Оросын нисэх онгоцнууд хүмүүнлэгийн цувааг бөмбөгдсөний дараа IHH байгууллагын иргэний хамгааллынхан тэнд ажиллаж байна. Энэ үеэр долоон хүн үрэгдэж, хэдэн арван хүн хэлмэгдсэн тухай Туркийн хэвлэл мэдээлжээ. Машинуудад дүрвэгсэдэд зориулсан тусламж явсан гэж туркууд хэлж байна.
Үүний өмнө Сирийн засгийн газрын эх сурвалжийн мэдээлэлд Аазаз хот нь Туркийн тусламж (зэвсэг, сум хэрэгсэл, эм, хуурай хүнс) дамждаг гол зангилаа бөгөөд тэндээс туркмен ястнуудын болон бусад бүлгийнхэн хянадаг бүх нутгаар тараагддаг талаар дурдагдсан байсан.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР