Адель Европоор аялан тоглоно

Хуучирсан мэдээ: 2015.11.27-нд нийтлэгдсэн

Адель Европоор аялан тоглоно

Их Британийн дуучин Адель Европт аялан тоглохоор төлөвлөж байна. Тэрбээр аялан тоглолтоо ирэх хоёрдугаар сарын 29-нд эхлэх бөгөөд Лондон, Парис, Берлин болон бусад олон хотод тоглосоор ирэх зургадугаар сарын 13-нд Бельгийн Антверпен хотод өндөрлөх ажээ. Адель  “25” хэмээх цомог нь багагүй шуугиан дэгдээж байгаа бөгөөд худалдаанд гарснаасаа хойш Америкт л гэхэд гурван сая ширхэг борлогдсон байна. “25” цомог энэ эрчээрээ бол гарцаа байхгүй энэ оны хамгийн их борлуулалттай, шилдэг цомог болох нь тодорхой байна.  “Rolling Stone”-д өгсөн ярилцлагадаа тэрбээр энэ аялан тоглолт түүний хүү Ангелог сургуульд орохоос өмнө хийх сүүлчийн аялан тоглолт болох юм байна.

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж