Пол Уолкерын эцэг Поршегийн эсрэг гомдол гаргав

Хуучирсан мэдээ: 2015.11.27-нд нийтлэгдсэн

Пол Уолкерын эцэг Поршегийн эсрэг гомдол гаргав

Авто машины ослоор харамсалтай амиа алдсан жүжигчин Пол Уокерын үхлээс хойш бараг хоёр жилийн дараа эцэг нь Porsche Carrera GT машиныг түүний үхэлд буруутган шүүхэд гомдол гаргасан байна.

Тэрбээр хүүгийнх нь сууж явсан Porsche Carrera GT машины тоормозны систем сайн байсан бол хүү нь өдийд амьд байх байсан гэж үзэж байгаа бөгөөд Porsche Carrera GT загвар нь хяналтын системийн доголдолтой төдийгүй тодорхойгүй өөр согог ч байдгийг автомашин үйлдвэрлэгч мэдэж байсан гэжээ.

Пол Уокерын сууж явсан машиныг түүний найз унаж явсан бөгөөд машин мод мөргөж, гал авалцан шатсан билээ. Пол Уокер болон түүний найз газар дээрээ нас барсан юм. Пол Уокерын охин Мидоу өнгөрсөн есдүгээр сард мөн яг ийм гомдол гаргасан байдаг.

Харин Porsche компани Мидоугийн гомдлын хариуд өнгөрсөн арваннэгдүгээр сард Пол Уокер 2005 оны Porsche Carrera GT машинд сайн дураараа сууж явахдаа машин барьж яваа хүнд учирч болох бүх аюул, эрсдэлийг мэдэж байсан нь гарцаагүй” хэмээжээ. Porsche компани Пол Уолкерын эцгийн гомдолд хариу өгөөгүй байна.

Н. ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж