-Одоогоор тэдний хоёрыг нь таниад байна-
Оросын бөмбөгдөгч онгоц унасан Сирийн бүсэд янз бүрийн хэт даврагч бүлэглэлүүдийн гурван лидерийг Оросын онгоцнууд агаарын довтолгооноор устгажээ гэж РЕН-ТВ мэдээлэв.
Тэдний хоёрыг таниад байгаа бөгөөд нэг нь Британийн иргэн Абу Басир аль-Британи (Холливудын найруулагч Патрик Кини — Лукасын хүү) гэгч ба "Фронт ан-Нусра» бүлэглэлд байлдаж байжээ. Нөгөө нь босогчдын Эрэг орчмын нэгдүгээр дивизийг удирдаж байсан Абу Салим аж.
Сануулахад, 11 дүгээр сарын 25-нд Оросын онгоцнууд Сирийн туркменүүдийн хяналтын Латакия мужийн тэр бүсэд 12 довтолгоо хийн “Фронт ан-Нусра” бүлгийн байрлалд цохилт өгчээ. Мөн энэ цохилтоор хууль бус нефтийн наймааны хэд хэдэн цувааг устгасан байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР