Путин, Олланд хоёр хэлэлцээр хийлээ

Хуучирсан мэдээ: 2015.11.27-нд нийтлэгдсэн

Путин, Олланд хоёр хэлэлцээр хийлээ

Франсуа Олланд (зүүнээс) Владимир Путин

 

Кремльд Орос, Францын ерөнхийлөгч нарын уулзалт пүрэв гаригийн оройн 19:45-д эхлээд 2,5 цагийн турш үргэлжлэв.

 

Путины хэлснээр, хэлэлцээр “итгэлцэлтэй, үр бүтээлтэй” болжээ. Талууд алан хядлагатай  хийх хамтын тэмцлийн асуудалд гол анхаарлаа хандуулсан байна.

 

“Оросын онгоц халдлагад өртсөний дараа” Путин Францын дэмжлэгт найдаж болно. Орос, Франц хоёр алан хядлагатай хамтран тэмцэх ёстой гэж Олланд мэдэгдлээ.

 

Сирийн хямралын тухай тэр ярихдаа улс төрийн шийдэл олох ёстой гэлээ. Сирийн ирээдүйн сонгуульд улс төрийн бүх намууд нь оролцох ёстой гэж хэлэхдээ өнөөгийн Сирийн ерөнхийлөгч Башар Ассад Сирийн ирээдүйд ямар нэгэн үүрэггүйг онцолсон байна.  

 

 

Ассад ба түүний арми алан хядлагатай тэмцэж байгаа цорын ганц  оролцогч гэдгийг Путин хэллээ. Ассадын хувь заяаг Сирийн ард түмэн шийдэнэ гэж Путин онцолсон юм.

 

“Исламын улс” улсын эсрэг Оросын нисэх хүчний хийж байгаа байлдааны амжилтын талаар Путин ярихдаа “хэт даврагчдын цэргийн дэд бүтэц, удирдлагын систем сүйрч, тэдний санхүүгийн баазыг  ихээхэн эвдэн сүйтгэж чадлаа” гэжээ.

 

“Нэн түрүүнд алан хядагчид, тэдний ивээн тэтгэгч нарт нүсэр их ашиг оруулж байсан нефтийн хулгайн наймааг хаах зорилгоор цохилт хийсэн” гэж тэр дуулгалаа. Олланд ийм хандлагыг дэмжлээ. ИУ-ын санхүүгийн эх сурвалж, тэр дундаа нефть, нефтийн бүтээгдэхүүнтэй цуваанд цохилт хийх хэрэгтэйг Францын ерөнхийлөгч чухалчилжээ. Хоёр орон  мэдээллийн солилцоогоо нэмэгдүүлэх талаар тохиролцсон байна. НҮБ-ын ивээл дор ИУ-тай хийх тэмцлийн өргөн цар хүрээтэй эвсэл байгуулахыг дэмжсэн орнуудын тоо нэмэгдэж байгааг Путин онцлов.

 

Украины асуудлаар хоёр орон мэдээллийн солилцоогоо нэмэгдүүлэх мөн Минскийн  гэрээний бүх заалтыг биелүүлэх нь чухал гэдгийг онцолжээ.

 

Хоёр оронд томоохон алан хядлага гарсан учраас учраас терроризмтой хийх тэмцлийн асуудлаар байр сууриа нэгтгэж байна.

 

Аравдугаар сарын 31-нд Оросын Airbus A321 онгоц Синайн хойгт сүйрсэн юм. Сүйрлийн хариуцлагыг “Вилайят Синай” гэх террорист байгууллага хүлээсэн билээ. Оросын Холбооны Аюулгүйн албаны дарга Александр Бортников онгоцонд тэсрэх төхөөрөмж дэлбэрснийг Путинд илтгэжээ. Онгоцны ослоор 224 хүн амь үрэгдсэн. Арваннэгдүгээр сарын 13-нд Парисын Сен-Дени хот дахь “Стад де Франс”  цэнгэлдэхийн дэргэд гурван дэлбэрэлтийг амиа золиослогч нар  үйлдсэн бөгөөд үүнтэй зэрэгцээд Вольтерийн гудамжнаа бас нэг амиа золиослогч бөмбөг дэлбэлжээ. Мөн исламчууд кафе зоогийн газруудад буудлага хийсэн билээ. Батаклан театрт хүмүүсийг барьцаалах үеэр хамгийн олон хүн амиа алдсан юм. Нийтдээ 130 энгийн иргэнийг хөнөөсөн.  

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж