Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Оросын нисэх нэгтгэлийн Су-24 онгоцонд довтлох төлөвлөгөөнийхөө талаар АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай санал солилцон тохиролцсон гэж хэд хэдэн арабын хэвлэлээр мэдээлжээ. Тэдний яриа “Их 20-н дээд хэмжээний” уулзалтын үеэр Анталье хотод болж өнгөрчээ.
“Туркийн ерөнхийлөгчийн албанд ойрын эх сурвалжуудын мэдээлснээр, Обаматай уулзахдаа сануулга өгөх зорилгоор Оросын онгоцыг сөнөөх саналаа Эрдоган хэлсэн гэнэ. Обама минут орчим болоод толгой дохижээ. Арабын Mepanorama сайтад энэ тухай өгүүлснийг LifeNews бичсэн байна.
Ийнхүү, зохих дэмжлэгийг Обамагаас авсны дараа Туркийн эрх баригчид цэргийнхэндээ Оросын онгоцонд “отолт” хийх тушаалыг өгсөн байна. Арабын хэвлэлд мэдээлснээр Оросын нисэх хүчний ажиллагаа нь алан хядагчдаас хууль бусаар нефть авах Туркийн нууц бизнесийг сүйрүүлж байсанд Эрдоган уцаартай байсан гэнэ. Энэ талаар GerasaNews ба Туркийн Haberdem хэвлэлд өгүүлжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР