М.Анхцэцэг VIII байрт орлоо

Хуучирсан мэдээ: 2015.11.27-нд нийтлэгдсэн

М.Анхцэцэг VIII байрт орлоо

АНУ-ын Техас мужийн Хьюстон хотноо хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжлэн явагдаж байна.

Өчигдөр явагдсан эмэгтэйчүүдийн 69 кг-ын жинд Мөнхжанцангийн Анхцэцэг нийлбэр дүнгээр VIII байрт орлоо.

Тэрээр огцом өргөлтөөр 110 кг өргөж VI, түлхэлттэй өргөлтөөр 133 кг өргөж  VIII байр, нийлбэр дүнгээр VIII байрт эзлэв.

Энэ жинд нийт 43 тамирчин өрсөлдсөнөөс алтан медалийг БНХАУ-ын Шианг Хятадын Шианг (120+143=263 кг) хүртсэн бол Казахстаны Жазира Жаппархул (116+140=256 кг), ОХУ-ын А.Романова (116+137=253 кг) нар мөнгө, хүрэл медаль хүртлээ.

М.Анхцэцэг энэ жил 18 настай бөгөөд өнгөрсөн оны ДАШТ-д нийлбэр дүнгээр Х байрт орж байсан юм. Тэрээр энэ жил өнгөрсөн жилийн амжилтаа хоёр байраар урагшлуулсан бөгөөд медаль хүртсэн тамирчид 24-24 насных аж.

Энэ удаагийн ДАШТ-д манай улсаас 13 тамирчин оролцож байгаагаас хамгийн өндөр амжилтыг ОУХМ Б.Анхцэцэг үзүүлээд байна. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд ОУХМ Б.Энхтамир, ОУХМ Э.Билэгсайхан нар өрсөлдөнө.

Энэ удаагийн ДАШТ-д эрэгтэйчүүдээс жиндээ эхний 29-д, эмэгтэйчүүдэд эхний 25-д орсон тохиолдолд олимпийн эрхийн оноо өгөх бөгөөд энэ дүн тэмцээний сүүлийн өдөр гарах юм.

Одоогоор манай эмэгтэй тамирчдаас 53, 58, 63, 69 кг-ын жинд нийт таван тамирчин өрсөлдсөнөөс ОУХМ Б.Анхцэцэг VIII байрт орсон бол бусад тамирчдын хувьд 25-с дотогш орж чадаагүй байна. Маргааш эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд хоёр тамирчин өрсөлдөх билээ.

Эрэгтэй баг тамирчдаас 56 кг-ын жинд ОУХМ Ө.Чагнаадорж 25-р байрт орсон нь хамгийн өндөр амжилт юм.

Багийн дүнгийн үзүүлэлт тэмцээний сүүлийн өдөр буюу ням гаригт гарч олимпийн эрхийн нормативийг биелүүлсэн орнууд тодорно. 

Манай тамирчид:

Дасгалжуулагч Ц.Хосбаяр, Я.Дөрвөнжин, Д.Чинзориг, туслах дасгалжуулагч Х.Одхүү.

Эрэгтэй:

  • 56 кг: ОУХМ Ө.Чагнаадорж 235 кг (105+130) 25-р байр. /Нийт 33 тамирчин/
  • 62 кг: ОУХМ Э.Мөнхдөл 258 кг (116+142) 41-р байр /Нийт 47 тамирчин/
  • 69 кг: спортын мастер Б.Оргилсайхан 256 кг (116+140) 40-р байр /Нийт 46 тамирчин /
  • 77 кг: спортын мастер Ч.Очирхуяг 273 кг (120+153) 40-р байр /Нийт 51 тамирчин/
  • Спортын мастер М.Гантулга 262 кг (115+147) 41-р байр

                     

Эмэгтэй:

  • 52 кг: ОУХМ Г.Баасанжаргал 157 кг (73+84) 32-р байр /Нийт 39 тамирчин/

                       ОУХМ О.Баярцэцэг 153 кг (68+85) 35-р байр

  • 58 кг: ОУХМ А.Бум-Аюуш 148 кг (67+81) 36-р байр. /Нийт 37 тамирчин/
  • 63 кг: ОУХМ Г.Анужин 178 кг (81+97) 31-р байр /Нийт 36 тамирчин/
  • 69 кг: ОУХМ М.Анхцэцэг 243 кг (110+133) VIII байр /Нийт 43 тамирчин/
  • 75 кг: ОУХМ Б.Энхтамир, ОУХМ Э.Билэгсайхан

М.Анхцэцэгтэй өнгөрөгч наймдугаар сард хийсэн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж