&#34Монголын багт тивийн аваргад өрсөлдөх боломж байна&#34

Хуучирсан мэдээ: 2015.11.27-нд нийтлэгдсэн

&#34Монголын багт тивийн аваргад өрсөлдөх боломж байна&#34

Ирэх онд Узбекистан улсад болох футзалын Азийн АШТ-ий урьдчилсан шатны зүүн бүсийн “А” хэсгийн тоглолтууд манай улсад энэ сарын 14-19-нд боллоо. Энэ хэсэгт таван улсын багт багтсанаас БНХАУ, Тайваны багууд хэсгээ тэргүүлж, Узбекистаныг зорих эрхээ авсан юм..

Ингээд Тайваны шигшээ багийн ахлах дасгалжуулагч Чен Юнтэй ярилцсанаа хүргэж байна.

-Юуны өмнө Улаанбаатарт болсон тэмцээнээс Азийн АШТ-д оролцох эрхийг авсанд баяр хүргэе. Монгол-Тайваны тоглолтын үр дүн их зүйлийг харуулсан. Энэхүү тоглолтод ямар тактиктай оролцсон бэ?

-Футзалын спорт Ази тивд маш өндөр түвшинд хөгжиж байна. Тиймээс тивийн аваргад оролцох эрхийн төлөөх урьдчилсан шатны тоглолтууд маш өрсөлдөөнтэй болдог. Юуны өмнө энэхүү тэмцээнийг амжилттай зохион байгуулсан Монголын хөлбөмбөгийн холбоонд талархаж байна. Улаанбаатар хотноо болсон энэ удаагийн тэмцээн үнэхээр сонирхолтой байлаа. Тэр дундаа хэсгийн сүүлийн тоглолт болох Монгол-Тайваны тоглолтын үр дүнгээс шалтгаалж, хэсгийн хоёрдугаар байраар шалгарах баг тодрох байсан. Бид энэ өдөр хожихын төлөө тоглох л гэж талбайд гарсан. Тоглолтын эхнээс манай тамирчид тоглогчдыг эргэлдүүлж, орон зайг үүсгэх тактиктай тоглосон. Төлөвлөгөөний дагуу эхний хоёр гоолыг хурдан оруулсан. Гэхдээ дараагийн хоёр гоолыг тийм амархан оруулна гэж бодоогүй. Мэдээж танай багийг олон хөгжөөн дэмжигчдийн хожино гэдэг амаргүй байсан. Хэрвээ бид ялагдах юм бол БНСУ-ын баг Узбекистаныг зорих байсан шүү дээ.

-4:0-ээр тэргүүлж байгаад ганцхан онооны зөрүүтэй болох үед юу бодогдож байсан бэ?

-Бид төлөвлөгөөний дагуу эхний дөрвөн гоолыг оруулсан. Гэхдээ сандралгүй, тайван тоглохыг багийнхандаа захиж байлаа. Танай баг дараалсан гурван гоолыг оруулж, бидний төсөөлж байснаас илүү тоглолтыг гаргасан. Хэрвээ бид хожигдох юм бол тивийн аваргад оролцох эрхийг БНСУ-ын багт алдах байсан. Аль болох урагш довтолж, шахаж тоглохыг хичээсэн. Хөгжөөн дэмжигчид хүчтэй байлаа. Үнэхээр танай тамирчид тун ширүүн өрсөлдлөө.

Монголын баг Ази тивд сайн өрсөлдөж, зүүн бүсэд ч түрүүлэх боломж байгааг харлаа. Тамирчдын хувьд биеийн хөгжил, хурд сайн байна. Ямар ч баг туршлага маш чухал байдаг. Олон улсын болон өндөр түвшний тэмцээнд оролцож, туршлага хуримтлуулах хэрэгтэй. Азийн хөлбөмбөгийн холбооноос футзалын Азийн аварга шалгаруулах тэмцээнийг хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулж байна. Яагаад гэхээр олон орон тэмцээнд оролцож байгаа болохоор өрсөлдөөн ширүүн болсон. Аль ч улс дотоодынхоо лигийг сайн зохион байгуулж, футзалыг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг гаргаж байж энэ спорт хөгжинө. Миний хувьд Монголын багт маш том ирээдүй байна гэж харж байна.

-Ирэх онд Узбекистаныг зорих эрхээ авчихлаа. Манай багийг хэр судалсан бэ?

-Тивийн аваргад орно гэдэг бол маш чухал байлаа. Өнөөдөр дэлхий даяар футзалын спорт өндөр хөгжиж байна. Тиймээс өрсөлдөөн жилээс жилд хүчтэй болж ирсэн. Тайваны багийн хувьд Азийн аваргад орно гэдэг бол маш том завшаан. Тэмцээнд орохын өмнө Монголын багийн талаар ямар ч мэдээлэлгүй байсан. Энд ирээд тоглолтуудыг харлаа. Танай тамирчид маш ур чадвартай юм байна. Та бүхэн ч үүнийг олон тоглолтоос харсан. Тоглолт бүр дээр эсрэг багт маш их дарамтыг өгч байлаа. Сайн тоглогч олон байна. Сүүлийн тоглолтод хоёр гоол хийсэн Н.Цэдэнбалын цохилт үнэхээр сайн байна.

-Улаанбаатар ирээд анхны тоглолтоо БНСУ-ын багтай хийж, 6:4-өөр өрсөлдөгчөө хожсон. Гэтэл БНХАУ-БНСУ-ын тоглолт тэнцээгээр өндөрлөсөн. Энэ нь та бүхэнд дараагийн шатанд шалгарах боломжийг гаргаж өглөө. БНСУ-ын багийн тухайд ямар тактиктай тоглосон бэ?

-Зүүн бүсэд хүчтэй багууд багтсан. БНСУ-ын өмнөх тоглолтуудад маш их судалгаа хийсэн. Тэдний сайн, сул талыг их ажигласан. Үүний үр дүнд бид хамгаалалтын бүсийг тэвчээртэй хамгаалах байлаа. Бөмбөгийг тасалж, сөрөг довтолгоо хийх төлөвлөгөөтэй орсон. Энэ төлөвлөгөө маш сайн хэрэгжсэн. Тиймээс бид өрсөлдөгчөө 2 онооны илүүгээр хожиж, гараагаа сайхан эхэлсэн. Энэ тоглолт бидэнд сайхан боломжийг гаргаж өглөө. Сүүлийн тоглолтын хувьд ялгаа нь гэвэл бид бөмбөгөө олон эргэлдүүлж, довтолгоондоо зай үүсгэх тактикийг хийсэн. Монголын баг бэлтгэл сайтай байсан болохоор хамгаалалт хийх төлөвлөгөө өөрчлөгдсөн.

-Монгол Улсын шигшээ багт ялагдвал дарамттай байна гэж та хэлж байсан. Үнэхээр өөрт хэрэгтэй хожлыг авлаа.?

-Бид их баяртай байна. Танай баг биднийг хожиж, хоёрдахь хожлоо авах хүсэлтэй. Гэтэл бид хожигдох эрхгүй. Энэхүү тэмцээнд оролцохын тулд тамирчид маань хэсэг хугацаанд их хөдөлмөрлөж, зөвхөн бэлтгэлдээ анхаарлаа хандуулсан. Тиймээс сүүлийн тоглолт өндөрлөсөний дараа манай тамирчид зорилгодоо хүрснээ тэмдэглэсэн. Үнэнийг хэлэхэд бид Улаанбаатарт Узбекистаныг зорих эрхийг авна гэсэн итгэлтэй байгаагүй. Яагаад гэхээр БНХАУ, БНСУ, Монгол, Хонконг гээд хүчтэй багууд байлаа. Сүүлийн тоглолтыг өндөрлөх хүртэл дарамт их байсан. Бүсийн тэмцээнээс эрх авч, Узбекистаныг зорихоор болчихлоо гэдгийг бодоход сайхан байна.

-Монголын багийн ирээдүйг хэрхэн харж байна вэ?

-Футзалын спорт үнэхээр өндөр хөгжиж байна. Монголын баг Ази тивд сайн өрсөлдөж, зүүн бүсэд ч түрүүлэх боломж байгааг харлаа. Тамирчдын хувьд биеийн хөгжил, хурд сайн байна. Ямар ч баг туршлага маш чухал байдаг. Олон улсын болон өндөр түвшний тэмцээнд оролцож, туршлага хуримтлуулах хэрэгтэй. Азийн хөлбөмбөгийн холбооноос футзалын Азийн аварга шалгаруулах тэмцээнийг хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулж байна. Яагаад гэхээр олон орон тэмцээнд оролцож байгаа болохоор өрсөлдөөн ширүүн болсон. Аль ч улс дотоодынхоо лигийг сайн зохион байгуулж, футзалыг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг гаргаж байж энэ спорт хөгжинө. Миний хувьд Монголын багт маш том ирээдүй байна гэж харж байна. Тэд баг бүрийн эсрэг хүчтэй байлаа. Туршлагатай сайн хамгаалагч маш хүнд байдалд байсныг та бүхэн надаар хэлүүлэлтгүй харсан байх.  Би дээр хэлсэн. Монголын багийн эсрэг тоглох бүрд багуудад маш их дарамт байсан. Дээр нь хөгжөөн дэмжигчид хүчтэй байлаа.

Ч.БОЛОРЧУЛУУН

ЗУРАГЛААЧ: Б.БАТМӨНХ


11.19-д болсон Монгол – Тайвань(3-5) тоглолтын фото агшнаас хүргэж байна.

 

11.19-ний өдөр болсон шийдвэрлэх тоглолтын дүн:

  • Монгол – ХонКонг 8:3
  • Монгол – БНСУ 3:7
  • Монгол – БНХАУ 1:4
  • Монгол – Тайвань 3:5

Хүснэгтийг БНХАУ, Тайваны багууд тэргүүлэв.

  • БНХАУ 10 оноо (3 хожил, 1 тэнцээ)
  • Тайвань 9 оноо (3 хожил, 1 хожигдол)
  • БНСУ 7 оноо (2 хожил, 1 тэнцээ, 1 хожигдол)
  • Монгол 3 оноо (1 хожил, 3 хожигдол)
  • ХонКонг 0 оноо (нэг ч хожил аваагүй)

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж