Дэлхий танаар дутах уу?

Хуучирсан мэдээ: 2015.11.27-нд нийтлэгдсэн

Дэлхий танаар дутах уу?

Дэлхий танаар дутах уу? сонирхолтой лекцийг маргааш 14.00 цагаас Соёлын төв өргөөнд тавих гэж байгаа илтгэгч Л.Одсүрэнтэй цөөн хором ярилцлаа.

-Яагаад та “Дэлхий танаар дутах уу” лекцийг тавих болов уу? Энэхүү лекцийг 2009 онд тавьж байсан гэж би сонслоо. Үнэхээр бидэнд энэ үг дутагдаж байна уу?

-Энэ дэлхий дээр амьдарч байгаа хүн бүхэнд оруулах хувь нэмэр гэж байгаа. Хэрвээ хүн дэлхий надаар дутна, надад энэ дэлхий дээр хийх зүйл байна гэж гэж итгэлтэйгээр алхаж явбал тэр хүнд их том итгэлийг өгч байгаа юм. Бэрхшээл асуудлыг даван туулах нэг чадвар бол өөрөө өөртөө итгэх явдал. Давтагдашгүй зүйлийг хийж байвал тэр хүн үнэ цэнийг мэдэрч эхэлнэ. Дэлхий гэж их том зүйлийг өлгөж авлаа гэх байх. Анх энэ лекцийг 2009 онд тавьж байсан. Магадгүй одоо эргээд харахад би тэр тавьж байсан зүйлд хариултыг өгөөд эхэллээ. Энд хувь хүний минь ур чадвар, зүтгэл байсныг харуулж өглөө. Тав тухтай тайван байлаа ч таньд онцгой нэгэн түүх хэрэгтэй шүү дээ. Хэн нэгэнд хийх ёстой зүйл байгаад байдаг. Гэтэл тэр хүнээс бүтээмж гарахгүй байгааг та мэдсээр байж зориглож чадахгүй бол яах вэ. Тиймээс “дэлхий” хэмээх энэ том үгэнд автах биш. Дэлхий бидэнд хэрэгтэй байсан шиг дэлхийд бид хэрэгтэй гэж ойлгох хэрэгтэй. Энэ дэлхий дээр Монгол Улс байна. Бид тэр улсад амьдарч байна.

-Энэ лекцэнд ямар хүмүүс ирээсэй гэж хүсэж байна вэ? Ирсэн хүмүүс эндээс юуг аваад гарах вэ?

-Энэ өдөр бүх л хүн ирээсэй гэж хүсэж байна. Оюутан байж болно, эсвэл ямар нэгэн зорилгоо олоод түүнийхээ төлөө тэмцэж яваа залуус байж болно. Бизнесээ эхэлж байгаа хэн нэгэн байж болно. Энд бүх хүмүүсийг урамшуулах, зоригжуулах тийм зүйлийг лекцэнд тусгасан байгаа. Бэрхшээл, сорилт, даваа их байгаа мэтээр залуучуудад харагддаг. Гэтэл бидний өмнө бүтээгээд ирсэн тэр агуу, суут хүмүүс тэр бэрхшээлийг туулаад гарсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Магадгүй энд маш олон жишээ байна. Америкийн нэгэн алдартай зураач байдаг. Гэтэл тэр хүн 80 нас хүрч байгаад уран зураг зурж эхлээд дэлхийд алдаршсан. Энэ зураач 101 насалсан байдаг. Мөн бидний сайн мэдэх KFC түргэн хоолны газрыг нээсэн эрхэм 64 настайдаа өдгөө дэлхий дахинаа түгээд байгаад энэ зүйлийг нээсэн байдаг. Гэтэл надад бахархсан, хожсон цаг хугацаа байна. Би зургаан жилийн өмнө тэр лекцийг тавьчаад нэг зүйлийг Зайсан толгой дээрээс харж билээ. Тэгээд өөрчлөлтийг бид өөрөөсөө хайья. Цаг хугацаанд бид тэмүүлэлтэй яарах л чухал юм. Одоо эргээд харахад зургаан жилийн өмнө тавьж байсан лекц хэвээрээ байна. Агуулгын хувьд өөрчлөгдсөн ч бидний мэдэх, сонсох, мэдрэх зүйл байгаад байдаг. Би дөрвөн жилийн дараа дахин энэ лекцээ уншина. Тэр үед маш том өөрчлөлтийг бий болгочихсон байна. Товчхон хэлэхэд та бүхэнд урам зориг хэрэгтэй бол энэ лекцэнд ирээрэй гэж хэлмээр байна. Түүх бичигдэж байна. Бидэнд түүх л үлдэнэ. Түүхийг хүмүүс бичнэ. Хүн болгонд өөрийн гэсэн хийх зүйл байгаа. Биднийг шалгасан шалгуур энэ үед маш их байна. Харин үүнийг эхлүүлэх нэгэн байхад зориггүй, өөртөө итгэж чаддаггүй тийм нэгэн ч байж болно.

-Зургаан жилийн өмнө энэ лекцийг уншиж байхад бэрхшээл их байсан байх. Одоо эргээд харахад юу өөрчлөгдсөн бэ?

-2009 онд анх энэ лекцийг Улаанбаатар хотод их, дээд сургуулийн оюутнуудад тавьж байсан. Одоо эргээд харахад их зүйл өөрчлөгдсөн. Яагаад гэхээр тэр үед чи юм хийж амжаагүй байж юу ярих гээд байгаа вэ гэж хэлэх нэгэн байсан. Эргээд зургаан жилийн дараа өөртөө томоохон өөрчлөлтийг хийж чадсан надад их хүсэлтэйгээр, зоригтойгоор энэ удаа тавьж байна. Одоо энд олон асуултад хариул өгнө. Бас олон боломж байдаг гэдгийг харуулах хүсэлтэй байна. Тухайн үед би их сургуулийн заал түрээслээд явдаг байлаа. Одоо эргээд тэр үеийг бодоход би хийх ёстой зүйлээ хийж байгаа юм байна гэдгээ мэдэрч эхэлсэн. Түүнээс хойш би Улаанбаатар хотынхоо бүтээн байгуулалтад хэрэгтэй юм байна. Надал хийх зүйл байгаа юм гэдгийг харж чадсан. Тиймээс өнөөдөр хүсэл эрмэлзлийг олон нийтэд хүртээмжтэй хүргэе гэдэг үүднээс Соёлын төв өргөөнд тавих гэж байна. Одоо энэ цагт гадуур маш их бараан талын мэдээлэл их цацагдах нь олширлоо. Улс төр, эдийн засгийн хувьд ч гэсэн таагүй нөхцлүүд бүрэлдлээ гэх хандлага бий болсоор. Харин энэ үед бие биенээ урамшуулах, зоригжуулах хэрэгтэй юм байна. “Дэлхийн танаар дутах уу?” лекц маань урмын лекц. Урмын үгийг бие биедээ тэр өгүүлэмжийг л та бүхэнд өгөх гэсэн юм. Энэ л лекцийн маань зорилго юм даа. Тиймээс маргааш 14.00 цагаас Соёлын төв өргөөнд болох лекцэнд минь хүрэлцэн ирээрэй.

Ч.БОЛОР

 

 

Дэлхий танаар дутах уу?

Дэлхий танаар дутах уу? лекц 2015 оны 11-р сарын 28-нд Соёлын Төв Өргөөнд 14:00 цагаас/HD дээр нь дарж үзнэ үү!/

Posted by Дэлхий таниар дутах уу? on Monday, November 2, 2015

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж