Иран хэлэлцээр хийхэд бэлэн

Хуучирсан мэдээ: 2011.06.15-нд нийтлэгдсэн

Иран хэлэлцээр хийхэд бэлэн

Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад зургадугаар сарын 15-нд Шанхайн Хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтанд оролцохоор Хятадын нийслэл Бээжин хотод хүрэлцэн ирээд байна. Тэрээр уулзалтанд оролцохоосоо өмнө мягмар гаригт Хятадын Ерөнхийлөгч Ху Жинтаотай уулзаж, Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлаар санал солилцох үеэр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн таван орон болон Герман зэрэг зургаан талтай Ираны цөмийн хөтөлбөрийн талаар хэлэлцээр хийж, хамтран ажиллахад бэлэн байгаа тухайгаа мэдэгдсэн байна. Түүнчлэн Иран цөмийн хөтөлбөрийн хүрээнд Хятадын талтай харилцаагаа бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа ноён Ху Жинтаод давхар илэрхийлжээ.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж