Хэнтийчүүд ногоон аянд идэвхтэй оролцов

Хуучирсан мэдээ: 2011.06.15-нд нийтлэгдсэн

Хэнтийчүүд ногоон аянд идэвхтэй оролцов

Хэнтий аймгийн цэцэрлэгт хүрээлэнд Улаанбаатар хотын “Тод газар” ХХК-иас  20 ширхэг том нарсыг энэ сарын эхээр тарьжээ. Мөн тус аймгийн Байгаль, орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүд болон байгаль хамгаалагчид, хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс 10 хүн дайчилж, 800 ширхэг хайлаасыг аймгийнхаа Тээвэрчдийн гудамжинд нөхөн тарьсан байна. Түүнчлэн Хэрлэн голын эргийн дагуу нийт дөрвөн га талбайд 150 хүн ажиллаж, дөрвөн тонн хог хаягдал цэвэрлэснээр хэнтийчүүд хог хаягдалгүй, цэвэр ногоон байгалийн  төлөөх ажлуудад идэвхтэй оролцжээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж