Обама “Абе”-г өршөөв

Хуучирсан мэдээ: 2015.11.26-нд нийтлэгдсэн

Обама “Абе”-г өршөөв

 

АНУ-д арваннэгдүгээр сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гаригийг “Талархлын баяр” болгон тэмдэглэдэг. Талархлын баярын гол зоог нь цацагт хяруулын мах юм.  Түүнчлэн энэ өдөр АНУ-ын ерөнхийлөгч энэ өдөрт зориулан цацагт хяруулуудаас заримыг зоогийн ширээнд “залрахаас” амь хэлтрүүлдэг уламжлалтай аж. Үүний дагуу өнөөдөр /XI.26/ АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Калифорни муж улсаас авчирсан хоёр цацагт хяруулын амийг өршөөн “дархалсан” байна. Обамагийн өршөөлд багтсан азтай хоёр цацагт хяруулыг  “Онест”, “Абе” гэдэг аж. 

 

Талархлын баярын өдөр АНУ-ын ерөнхийлөгч цацагт хяруулыг өршөөх уламжлалыг 1947 онд тэр үеийн төрийн тэргүүн Харри Трюмэн тогтоосон аж. Түүнчлэн талархлын баярын өдөр АНУ-ын ерөнхийлөгч гэр бүлийн хамтаар орон гэргүй хүмүүст хоолоор үйлчилэх гэх мэт буяны арга хэмжээнд оролцдог байна.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж