11 дүгээр сарын 28-29-ний өдөр Казахстан улсын Жамбул мужийн Тараз хотын “Тараз-Арена” спортын цогцолборт тус улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Социалист хөдөлмөрийн гурван удаагийн баатар, академич Динмухамед Кунаевийн дурсгалд зориулсан чөлөөт бөхийн IҮ дэх уламжлалт олон улсын тэмцээн болно.
Нийт 100 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд жин тус бүрт түрүүлсэн бөхөд 5 мянга, мөнгөн медаль хүртсэн бөхөд 3 мянга, хүрэл медаль хүртсэн бөхөд 1 мянган ам.долларын урамшуулал олгож тэрчлэн жин тус бүрт түрүүлсэн бөхийн дасгалжуулагчийг 1 мянган ам.доллараар урамшуулсан байна.
Манай улсаас дээрх тэмцээнд 86 кг-ын жинд “Ганьт” клубын бөх, спортын мастер Л.Төртогтох, азийн аварга, олон улсын хэмжээний мастер Д.Хүдэрбулга хоёр зодоглоно.
Өнгөрсөн жилийн тэмцээнээс Г.Мандахнаран, О.Үйтүмэн нар алт, Э.Бэхбаяр, П. Өнөрбат, Д.Гомбодорж нар хүрэл медаль авч байжээ.
Бэлтгэсэн Д.Өлгийсайхан