Туркийн лирийн ханш уналаа

Хуучирсан мэдээ: 2015.11.26-нд нийтлэгдсэн

Туркийн лирийн ханш уналаа

Туркийн лирийн ханш уналаа

Оросын цэргийн онгоцыг сөнөөсөн гэх мэдээлэл гарсны дараа Туркийн үндэсний  валют болох лир хөгжиж буй орнуудын дундаас хамгийн муу үзүүлэлтийг харуулж байна.

Лирийн ханш 0,7 хувиар уналаа. Стамбулын бирж дээр ам.долларын ханш лиртай харьцуулахад, өмнөх өдрийн арилжааны 2,8509 гэсэн үзүүлэлтээс 2,8694 хүртэл өссөн байв. Туркийн хөрөнгийн биржийн үндсэн индекс Borsa Istanbul 100 нь 1,6 хувиа алдсан бөгөөд бондуудын үнэлгээ нь буурчээ.

Оросын Су-24 онгоцыг Туркийн онгоцууд “агаар-агаар” ангиллын пуужингаар буудан сөнөөсөн юм. Оросын онгоц  Сирийн нутаг дэвсгэрт байсан нь тогтоогдоод байгаа.

Оросын мөнгөн тэмдэгт рублийн ханш ч мөн унаад байна. Бирж дээр нэг ам.доллар 65,9210 рубль, нэг евро 70,2210 рубльтэй тэнцэж байна.

Stoxx Europe 600 гэх томоохон үйлдвэрүүдийн индекс  арилжааны явцад 1,2 хувиар унаад 375,81 пунктыг заасан байлаа. Зах зээл ингэж хөдлөх нь ойлгомжтой асуудал. Хөрөнгө оруулагчид эрсдэлтэй бүсээс хөрөнгөө гаргаж байна. Нисэхийн компаниуд, люкс ангиллын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, буудлын сүлжээний  хувьцаа хамгаас хүчтэйгээр бууж байна хэмээн шинжээчид өгүүлэв. EasyJet-ийн үнэт цаас 4,2%-иар, IAG – 3,2%-иар, BBA Aviation – 3,7%-иар, Accor буудлуудын сүлжээ- 3,6%-иар тус тус үнэлгээгээ бууруулжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж