Кэйт Хадсоны шинэхэн байшин

Хуучирсан мэдээ: 2011.06.15-нд нийтлэгдсэн

Кэйт Хадсоны шинэхэн байшин

Америкийн кино жүжигчин Кэйт Хадсон бие давхар болсныхоо дараа удахгүй төрөх бяцхан үрдээ зориулж, эдлэн газар худалдан авах гэж байгаа тухайгаа өнгөрсөн гуравдугаар сард мэдэгдэж байсан. Харин тэрээр саяхан Калифорни мужийн Лос Анжелос хотын ойролцоо Номхон далайн эрэг дагуу 7,000 м2 талбай бүхий эдлэн газар, байшин худалдан авчээ. Тэрээр шинэхэн байшингаа 5,3 сая ам.доллараар худалдан авсан ба уг байшин нь Англи хийц загвараар 1935 онд баригдсан эртний түүхтэй аж. Далайн эргийн дагуух Англи загварын байшин нь таван унтлагын өрөө, долоон ариун цэврийн өрөө, маш том галын өрөө, номын сантайгаас гадна хэд хэдэн ил зуух, сауна, гэрийн фитнесийн танхимтай.
Кэйт Хадсон 2010 оны дөрөвдүгээр сараас эхлэн Мэтт Белламитай болзож эхэлсэн ч, маш богино хугацаанд гэр бүлийн амьдрал эхлүүлсэн нь түүний сэтгэлийг ихэд догдлуулж байгаа гэнэ. Хосууд удахгүй мэндлэх хүүхдийнхээ хүйсийг одоо хүртэл тодорхойлуулаагүй байгаа ба үүнийг хоёр биендээ барих сюрприз болгон үлдээжээ. Кэйт экс нөхөр Крис Робинсоноос 2007 онд гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд хосуудын дундаас хүү төрсөн нь одоо долоон настай.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж