Түрээсийн орон сууцны төсөл шалгаруулна

Хуучирсан мэдээ: 2011.06.15-нд нийтлэгдсэн

Түрээсийн орон сууцны төсөл шалгаруулна

Орон сууц, барилга байгууламжийн чиглэлээр концесс эзэмшигчийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын комисс хуралджээ. Тус хурлаар түр оршин суух  түрээсийн орон сууцны төслийг сонгон шалгаруулахаар шийдвэрлэсэн байна. Түр оршин суугчдад зориулсан түрээсийн орон сууц төслийн хүрээнд “Зураг төсөл боловсруулах-Барих-Түрээслэх-Шилжүүлэх” концессын төрлөөр, өөрийн хөрөнгөөр барилга угсралтын ажлыг гүйцэтгэн ашиглалтад оруулж, гэрээнд заасан хугацаанд эрх бүхий этгээдэд санхүүгийн түрээсээр эзэмшүүлэх хэлбэрээр гаргасан зардлаа нөхөх юм байна Харин гэрээний хугацаа дуусгавар болоход уг түрээсийн орон сууцыг тухайн орон нутгийн өмчлөлд шилжүүлэх аж.

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж