Обамагийн он дарааллын бичиг

Хуучирсан мэдээ: 2015.11.25-нд нийтлэгдсэн

Обамагийн он дарааллын бичиг

Обамагийн он дарааллын бичиг

АНУ-ын ерөнхийлөгчийн “стратегийн тэвчээр”, баримтлал мөн түүнчлэн Исламын улстай холбоотой эрсдэлийг дутуу үнэлсэн зэрэг нь терроризмтай хийх тэмцэлдээ Америкийн засаг яагаад тодорхой үр дүнд хүрэхгүй байгааг харуулж байна.

Ойлгомжтой стратеги байхгүй, гадаад бодлогодоо шийдвэртэй бус байдлаар ханддаг гэсэн шүүмжлэлд Барак Обама байнга өртдөг. Үнэн хэрэгтээ бол АНУ-ын ашиг сонирхол, ардчиллын үнэт зүйлс зэргийг хамгаалах асуудалд болгоомжтой ханддаг, хэрэгтэй үедээ шийдэмгий, чанга бодлого баримталдаг сүүлийн үеийн хүчтэй ерөнхийлөгч нарын нэг байж магадгүй.  Түүнийг шүүмжлэгчид  үүнийг мэдрээгүй байгаа гэх гаргалгааг хийх хүмүүс ч бий. Тэдний дотор Цагаан ордны бодлогыг дэмжигч шинжээчид ийм байр сууринд байгаа юм.

"СТРАТЕГИЙН ТЭВЧЭЭР"

Төрийн зарлагыг бууруулж байгаатайгаар холбоотой Пентагоны төсөв сүүлийн жилүүдэд хасагдаж буй. Ирэх жил улам ч буурах бололтой. АНУ-ын Хуурай замын цэргийн командлагч генерал Рэймонд Одиерно 2015 оны санхүүгийн жилийн хүрээний  батлан хамгаалах зардлын талаар хийсэн илтгэлдээ АНУ нь 2016 оноос хойш том хэмжээний нэг ажиллагааг хүртэл явуулж чадахгүй гэсэн юм.

Гэтэл “Америкийн нийгэмлэг Ирак, Афганистаны дайнаас  аль эрт “ядарсан”. Ийм нөхцөлд Ойрхи Дорнодын ээлжит газрын дайны “намагт” шигдэхгүй,  ямар нэгэн хүч  түрэмгийлэх гээгүй” гэж Обама давтдаж байгаа юм.

Гадаад бодлогодоо “стратегийн тэвчээр” гэх үзэл баримтлалыг Обама олон зүйл дээр барьж байна. Түүнийг энэ бодлогыг анх удаа АНУ-ын ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Сьюзен Райс гарган хэлсэн байв. Сьюзаныг ерөнхийлөгч АНУ-ыг төлөөлөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд суулгахаар зүтгэсэн ч дэмжлэг аваагүй билээ.

Арабын хавар, Ливийн “Төвийг сахигч сөрөг хүчнийг” дэмжсэн, Египетэд “Мусульман ахан дүүсийг” дэмжсэн, Сирийн “төвийг баригч сөрөг хүчинд” найдлага тавьсан, дронууд гэх нисгэгчгүй онгоцыг өргөнөөр ашигласан, тусгай хүчний цөөн тооны  ажиллагаа  гээд л Цагаан ордны Ойрхи Дорнод дахь гадаад бодлого урсгалаараа явж байтал дэхийн “тайзнаа” Ирак, Левантегийн Исламын Улс/ИЛИУ/ гэсэн нэг аюултай этгээдүүд гарч ирэв.

ИЛИУ нь олон улсын хараанд 2014 онд өртсөн билээ. Энэ бүлэглэл нь 2011 оноос Сирийн нутагт үйл ажиллагаа явуулж, Саудын Арабаас санхүүжилт авч, сенатор Рэнд Полын нэрлэсэн “жихадист Диснейленд” гэх Ливийн тасарсан хэсэгт бэлтгэл сургууль хийж байсан нь Америкийн засаг захиргааг түгшээсээр иржээ.

Саддам Хусейны гвардийн офицеруудаас (АНУ-ын үзэж буйгаар),”Ирак дахь Аль-Каидагийн” гишүүд болон элдэв террористуудаас бүрэлдсэн ИЛИУ нь Иракт довтолгоо хийж, америкчуудын бэлтгэсэн Иракийн армийг ухрааж эхэлсэн юм.

Саддам Хусейныг унагаснаас хойш үргэлжилж байгаа террорууд, ИЛИУ-ын довтолгоон нь исламын дайчдыг Саудын Араб дэмжсэний үр дагавар гэж Иракийн ерөнхий сайд Нури аль-Малики мэдэгдэв.

Гэтэл ИЛИУ-ын Иракийн эсрэг довтолгоон үргэлжилж байхад шиитүүд, суннитуудын сонирхлыг тооцсон Иракийн засаглалыг хуваах санаа аль-Маликид байхгүй гэж Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри хэлж байв. Ингээд аль-Маликийг албан тушаалаас нь холдуулав.

"ЭД НАР ГЭЖ ЯМАР НЭГЭН СОНИРХОГЧИД" / ‘JV TEAM’

Обама бүгд найрамдахчуудын алдааг давтахгүй гэж хатуу  зүтгэв. Бага Жорж Буш шиг бусад орнуудын дэглэмийг Америкийн цэргийн машинаар унагааж, тусгаар тогтнолын төлөө тэмцэгчдийг ивээн тэтгэж байсныг давталгүйгээр Обама ажилласан. Ингэхдээ ихээхэн тооцооотой ажиллан  Сирийн ардчиллын төлөө тэмцэгчдийг бэлтгэхэд мөнгө гаргахаа зогсоосонгүйгээр барахгүй “Ассад зайлах ёстой” гэх мэтээр ярьж байлаа.

Үүнийг хийхийн зэрэгцээ, дэлхийн өнцөг булан бүрт ардчиллыг урагшлуулах өмнөх хандлагаа Обама сахиж байв. Ирак, Афганистан, Ливи зэргийн орнуудад барууны ойлголтын “ардчиллыг” суулгах нь  бүтэхгүйг олон шинжээчид ойлгож эхэлсэн юм. Гэхдээ бүгд биш, Обама ч өөрөө үүнийг бүрэн ойлгоогүй юм.  Энэ бүгд нь шнээр төрөх онол гэдэгтэй адил болж байгаа юм.

Буянт Августина гэдгээс эхлээд Голландын байгаль судлаач Ян Баптист ван Гельмонт  хүртэл  өөрийн цаг үедээ үхмэл материалаас амьд биет төрнө гэж үзэж ирсэн билээ. Тухайлбал, бохир дотуур хувцастай саванд бага зэргийн үр тариа нэмэхэд тэндээс амьд хулгана гарч ирнэ гэж Гельмонт үзэж байв.

“Эрх чөлөөний төлөө  тэмцэгчдийн”  ардчиллын хүсэл эрмэлзэл, унагасан дэглэмийн буурин дээр өөрөө  шинээр төрнө  гэсэн  итгэлийг хадгалсаар байсан ч Обама ИЛИУ гарч ирсний аюул заналыг дутуу үнэлжээ.  Тэрээр 2001 оны есдүгээр сарын үйл явдал нь эцсийн дүнд Афганистаны “Эрх чөлөөний төлөө тэмцэгчдийг дэмжихэд хүргээд ямар үйл явдал дагуулсан талаар Обама бодож сэтгэсэнгүй.

ИЛИУ барууны орнуудын барьцааны хүмүүс тэдний тоонд америкчуудыг цаазалж эхлэв. Цаазын үзүүлэх шинж, Аль-Каидагийн  байр суурийг эзлэх эрмэлзэл зэргийг нь дутуу үнэлээгүй Обама New Yorker хэвлэлд ярилцлага өгөхдөө ИЛИУ-ын талаар “Заримдаа бид иймэрхүү бүлгүүдийн тодорхойлолтыг гаргахдаа тогтсон төсөөллийг ашигладаг. Хэрэв сонирхогчдын багт "Лос-Анжелес Лейкерс" багийн дүрэмт хувцсыг өмсгөлөө гэхэд тэд үүнээс болоод Кобе Брайант шиг тоглохгүй. Миний бодлоор  яг л тийм байгаа" гэж хэлэв.

Тодорхой үед ИЛИУ-ын алуурчны ("жихадист Жон гэгчийн") "Би буцаад ирлээ, Обама", (‘I’m back, Obama’: ISIS executioner Jihadi John taunts President as he beheads second US journalist’) гэсэн видео бичлэгийг нийтлэх үеэр барууны хэвлэлүүдэд тухайлбал “Блумберг” агентлаг бага зэрэг хүнд байдалд ордог.

Материалуудынхаа гарчгийг улстөржүүлж, яаралтай өөрчилнө. Цаашлаад ИУ-ын алуурчид барьцааны хүмүүсийг цаазлахдаа Обамад шууд хандахаа зогсоосон байна.  Гэсэн хэдий ч 2014 оны зун тэд хэд хэдэн америкчуудыг цаазаллаа. Обама тэднийг бөмбөгдөхөө мэдэгдэв.

ИЛИУ-тай хийж байгаа “тэмцлийн” кампани жил гаруй үргэлжилж байна. “Сонирхогчид” Ирак, Сирийн газар нутагт өөрийн хяналтыг нэмэгдүүлж, Европт дүрвэгсдийн урсгал нэмэгдэж буйд Обама их л тайвнаар хандаж буй.

АНУ-ын үе үе “Ассад зайлах шаардлагатай”, ИУ-тай тэмцэх хэрэгтэй гэхчилэн Сирийн асуудалд аль болох орохгүйгээр “Оросуудын Сирийн дотоод хэрэгт оролцож байгаа нь алдаа” гэх мэдэгдлүүдийг хийгээд суудаг.

2015 оны аравдугаар сарын 31-нд Египетэд агаарын хөлөг сүйрэхэд Обама ямар нэгэн тайлбар хийсэнгүй. Албан ёсоор АНУ-ын эмгэнэлийг Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри хийсэн билээ. Албан бусаар барууны хэвлэл шууд л онгоцонд террор хийсэн гэж мэдээлэн тэр нь “Сирийн дотоод хэрэгт хутгалдсаны гай, Оросыг байр сууриа өөрчлөхөд хүргэнэ” гэж бичиж эхэлсэн юм. Зарим нэг хэвлэлд “энэ бол Америкийн онгоц биш” АНУ нь Египетийн нисэх буудлуудын аюулгүй байдлыг хангах үүрэггүй гэх мэтээр мэдэгдэж байв.

"БИД ТЭДНИЙГ БАРЬЖ ЧАДЛАА" / ‘ISIS IS CONTAINED’

Барууны орнуудын нисэх хүчний ажиллагаа эхэлснээс нэг жилийн дараа, Парисын халддага болохоос нэг хоногийн өмнө АВС телевизид Америкийн ерөнхийлөгч ярилцлага өгөхдөө ИЛИУ-ын талаар  ээлжит үнэлгээгээ өглөө.

"Бидний үүрэг бол эхнээсээ тэднийг барих явдал байлаа. Бид тэднийг барин тогтоож чадсан юм. Тэд Иракт дахин газар нутаг эзэлж чадаагүй. Харин Сирид бол тэд ирж л байдаг, явж л байдаг. Бид ИЛИУ-ын тийм айхтар системтэй довтолгооныг харахгүй байна” гэлээ.

Энэ ярилцлагын дараагийн өдөр нь Парист ИУ-ын дайчдын зохион байгуулсан цуврал халдлага болов. 2015 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр түүнийг “соёлт ертөнцөд халдсан довтолгоон”, “Парисийн есдүгээр сарын 11” гэж 2001 оны есдүгээр сарын 11-ний “Аль-Каидагийн” довтолгоонтой адиилган нэрлэсэн юм. Франсуа Олланд Франц хариу цохилт хийнэ гэж мэдэгдээд “Сири улс  түүхэнд байгаагүй, терроризмын томоохон фабрик болон хувирлаа” гэв.

"ЭНЭ БОЛ АЙМШГИЙН БҮТЭЛГҮЙТЭЛ" / ‘A TERRIBLE SETBACK’

“Аймшгийн” гэх тодотголтой халдлагад эмгэнэл илэрхийлсэн орнуудын тэргүүн нартай Обама нэгдлээ.

Хэд хоногийн дараа, арваннэгдүгээр сарын 16-нд Анталье хотод болсон саммит дээр Обама сэтгүүлчдийн асуултанд хариулав. Турк хэлээр мэндлэх гэж оролдсон шоглоомын үгээр яриагаа эхлэхийг бодоход сэтгэл өндөр байв.

"Бидний зорилго бол боломжийг нь саринуулах, эцсийн дүнд энэ бүдүүлэг террорист байгууллагуудыг устгах явдал гэж би нэг биш удаа мэдэгдэж байсан. Энэ намар НҮБ-ын индрээс бидэнд байгаа цэргийн, тагнуулын, эдийн засгийн бүх боломжийг ашиглах  бүрэн хэмжээний стратеги байгааг хэлсэн. Энэ нь урт хугацааны кампанит ажил болно гэж бид ойлгож ирсэн. Энэ ажилд  амжилт ч байна, бүтэлгүйтэл ч гарна. Парис руу халдсан үйл явдлууд нь аймшигтай, зэвүүцмээр алдаа боллоо” гэж тэр ярьжээ.

Энэ хэвлэлийн бага хурлын явцад АНУ-ын ерөнхийлөгчтэй дараах үйл явлууд тохиолоо:

Ерөнхийлөгч Обама "Одоо би та нарын асуутад хариулья” гээд AFP агентлагийн Жером Картийегээс асуултаа асуухыг зөвшөөрөв.

-Баярлалаа, ноён  ерөнхийлөгч. Баасан гаригийн шөнө Парист 129 хүн алагдлаа. ИЛИУ энэ яраглалын хариуцлагыг  өөртөө аваад одоо тэд дэлхийн ямар ч улс орны иргэдийг хөнөөж байх болно гэсэн дохиог өгөв. Байдал өөрчлөгдлөө. Танд стратегиа өөрчлөх цаг болсон мэт санагдахгүй байна уу?”

ОБАМА:

-АНУ хэрхэн ИЛИУ-тай тулалдаж байгаа вэ гэх мэтийг ярьж эхэлжээ. АНУ нь Сирид цэрэг оруулахгүйгээр ИУ-тай тэмцлээ үргэлжлүүлэх болно гэдгийг тухай бүртээ өөрийн үг, үйлдлээрээ л харуулж ирсэн. Гэхдээ хуурай замын ажиллагаа явуулахгүйгээр энэ сөргөлдөөн нь “намаг” юм. Түүнийг зөвхөн цэргийн хүчээр л засах боломжтой гэв.

Таарч тохирох стратеги байхгүй, асуудлыг  зөвшиж шийдэхгүй гэдгийг “төвийг баригч сөрөг хүчинд” зарцуулсан мөнгөний дүн харуулж байна. Тэр сөрөг хүчинд танк эсэргүүцэх цогцолборуудыг нийлүүлснээр, тэр зэвсэг нь хэрхэн ИЛИУ-тай тэмцэхэд туслах талаар АНУ огт дуугүй байгаа юм.

Обамагийн удирдлага дор хийж байгаа АНУ ба тэдний холбоотнуудын “цэргийн, тагнуулын, эдийн засгийн бүх боломжийг ашиглах  бүрэн хэмжээний стратеги” нь ИЛИУ-ын санхүүжилтийг таслаж чадахгүй байгаа нь бас нэг хачирхалтай зүйл юм.

ИЛИУ-ын эсрэг тэмцлийн нэг жилийн турш барууны хэвлэл мэдээлэл ИУ-ын өдөр тутмын ахуй амьдрал, бүтэц, хэрхэн тэд нефтийн хулгайн наймаанаас мөнгө олдог талаар, Ирак, Сирийн эртний дурсгалыг сүйтгэн тонож  тэдний зардаг тухай өгүүлж ирлээ.

Обамагийн захиргаа “эхлээд нефтийн асуудлыг ойлгосонгүй, дараа нь өөрсдийн бөмбөгдөлтийн үр дүнг хэтрүүлэн үнэлсэн байлаа” гэж  RAND гэх нэлээд нэртэй стратегийн төв мэдэгдсэн юм. АНУ-ын ерөнхийлөгч  энэ цагаар өөрийн тактик, тэвчээрийг ёстой л харуулж байлаа. New York Times сонинд мэдээлснээр, 2015 оны арваннэгдүгээр сарын 15-нд АНУ-ын Батлан хамгаалах яам анх удаагаа нефть зөөдөг ачааны машинуудад агаарын цохилт өгч эхэлсэн юм. Бөмбөгдөхийн өмнө эхлээд машины жолооч нарт зориулан (!!) сануулга өгсөн бичгийг агаараас цацаж байлаа. “Анхаар. Удалгүй агаарын цохилт хийнэ. Ачааны машинуудыг устгах болно. Нэн даруй машинаасаа холдоцгоо. Амиа эрсдэлд оруулаад хэрэггүй” гэж сануулж байсан юм.

АНУ Афганистан цөмөрснөөс хойш  мансууруулах бодисны наймаа эрс нэмэгдсэн билээ. Америкийн цэргийнхэн энд оролцоогүй, нутгийн  хүмүүсийг  намуугийн талбайгаа устга гэж ухуулаагүй. “Тэд ядуу хүмүүс. Энэ нь тэдний амь зогоох эх сурвалжийн нэг” гэсэн  шалтгааныг гарган хэлж байлаа.

Сири, Иракт нефть зөөдөг терроризмын хамсаатнуудад сануулга өгснөөр тэд нефтиэс орлого олох боломжийг тэдэнд өгч байна. Пентагоны төлөөлөгч “тэд бол энгийн хүмүүс. Бид террористуудтай тэмцэж байна. Энгийн хүн хэлмэгдэх ёсгүй” хэмээн мэдэгдэж байна.

Энэ цаг үед Нобелийн энх тайвны шагналтан маань өөрийн ерөнхийлөгчийн бүрэн эрхээ дуусгах талаар бодож эхлэв. Дөнгөж 14 сар үлдээд байна.

Бодит байдалд Барак Обама юунд  сэтгэл зовно вэ? Тэрээр 2014 оны гуравдугаар сард энэ сэдвийг хальт хөндөөд өнгөрсөн билээ.

МАНХЭТТЕНД ЦӨМИЙН ТЕРРОР ХИЙНЭ ГЭДГЭЭС БИ БҮХНЭЭС ИЛҮҮТЭЙ ЗОВНИДОГ

"Манай аюулгүй байдлын хувьд Манхэттенд цөмийн бөмбөг дэлбэрнэ гэх зүйл л намайг бүхнээс илүүтэйгээр зовоодог”. Энэ арваннэгдүгээр сарын Парисын аллагын дараа ИЛИУ  “АНУ-д террор хийнэ” гэж занал хийж эхэлсэн юм. Гэхдээ Обама ба барууны олон улстөрчид өчигдрийн “сонирхогчид”  байсан террористууд Аль-Каидагаас  давсан  зүйл хийж чадахгүй гэж одоо хүртэл итгэхгүй л байна.

АНУ-ын хүн амын дунд  үйл ажиллагааныхаа дэмжлэгийг  тогтвортойгоор алдаж яваа түүнийг алдаа дутагдал нь чансаанд нь нөлөөлөхөө больсон “тефлон (фторополимер хучлагатай) ерөнхийлөгч” нэртэй болгоод байгаа.

Гэтэл сүүлийн үед түүний арьс хүчтэй түлэгдэх хандлагатай болжээ. Хэвлэлийн бага хурлууд дээр олон янзын шинжээчид түүний “тэвчээрийн стратеги”-ийн баримтлалд нь эргэлзэхэд хүрчээ.

Сирийн дүрвэгсдийг АНУ-д суурьшуулах Обамагийн төлөвлөгөөг мужууд нь хүлээн авахгүй болж байна. Зөвхөн франц сэтгүүлчид ч биш Америкийн хэвлэл “ноён ерөнхийлөгч өө, сэрээч!" гэх болжээ.

Гэхдээ Обама унтаад байгаа юм биш. Тэрээр ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаагаа дуустал “стратегийн тэвчээр” заан суух бололтой. Зөвхөн АНУ-ын нутаг дэвсгэрт  террор битгий гараасай гээд залбирч суух болов уу.  Дараа нь сэтгэл амар дурсамжаа бичих,  шан хөлстэй лекц унших зэрэг тааламжтай ажлууд бий.

Тэр цагт Ливи “жихадын Диснейленд” болно уу, Сири терроризмын томоохон фабрик болно уу эсвэл “ямар нэгэн сонирхогчид” гадны иргэдэд халдах эсэх нь түүнд огт падгүй байх юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж