УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хороодын ирц өчигдөр бүрдээгүйн улмаас хуралдаагүй хойшлуулсан билээ. Тэгвэл өнөөдөр мөн л ирц хангалтгүй байна. Өнөөдөр 10 цагт хуралдах ёстой УИХ-ын Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдааны тов зарлагдсан. Гэтэл 10.15 цагийн байдлаар ирц ердөө 37,1 хувьтай байна.
Тиймээс хуралдаан эхлээгүй байна. Бусдыгаа хүлээсэн гишүүд сонин гарчиглаж сууна.
Т.ДАВАА