Тунист 30 хоногийн онц байдал зарлав

Хуучирсан мэдээ: 2015.11.25-нд нийтлэгдсэн

Тунист 30 хоногийн онц байдал зарлав

 

Тунисын ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны 12 хүнийг хөнөөсөн халдлагын дараа тус улсад 30 хоногийн онц байдал зарлажээ. Тунисын ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны автобус зогсоолд ирэх үеэр дэлбэрэлт болсон байна. Дэлбэрэлт болох үед Тунисын нийслэлд аадар бороо болон үерийн улмаас хэдийнэ автозамуудыг хаагаад байсан аж. Одоогоор халдлагыг хэн зохион байгуулсан нь тодорхойгүй байна.

 

 

Өмнө нь өнгөрсөн зургадугаар сард “Исламын улс” бүлэглэлийн дайчид Тунисын далай эргийн амралтын газарт гал нээж, 38 хүний амийг хөнөөсөн юм. Мөн өнгөрсөн гуравдугаар сард Тунисын алдартай “Бардо” музейд халдлага гарч, 20 гаруй хүн амь үрэгдсэн билээ.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж