
Хэлэлцүүлэгт улс төрийн намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөлөл, эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагынхан оролцож байна. Хэлэлцүүлгээс зөвлөмж гаргах бөгөөд түүнд Сонгуулийн тухай хуульд санал оруулах талаар тусгахаар боллоо. УИХ-ын Сонгуулийн тухай хуульд “Нам, эвслээс нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь нэг жендэрийг төлөөлсөн байх” гэсэн заалт оруулах, мөн хуулийн төслийн 39.1-д заасан сонгуулийн бэлтгэлийн дансанд “нам, эвсэл, нэр дэвшигчдийн өөрийн хөрөнгө, дэмжигч байгууллага, иргэдээс төвлөрүүлсэн болон сонгуулийн явцад оруулсан хандивыг төвлөрүүлж, мөн дансаар дамжуулан зориулалтаар нь зарцуулна” гэж оруулахыг санал болгохыг хэлэлцүүлэгт оролцогчид дэмжлээ.