Загвар өмсөгч бүсгүйчүүд Монголын хөгжмийн ертөнцөд цахиур хагалах нь ээ. Загвар өмсөгч О.Пүрэвдулам “Catwalk” нэртэй охидын хамтлаг байгуулсныг та сонссон байх. Тэгвэл тус хамтлагийн анхны клип удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. “Catwalk” хамтлаг нь дан загвар өмсөгч охидыг багтааснаараа онцлог. Энэ ахлагч нь О.Пүрэвдулам бол “Шилмэл загвар” компанийн загвар өмсөгч н.Марал, Э.Тунгаа, мисс Т.Туяамаа гэсэн гишүүдтэй. Мисс Т.Туяамаагийн хувьд “Miss Mongolia-2009” наадмын “Авьяаслаг мисс”-ээр шалгарч байсан ба мисс Ч.Содтуяагийн гарын шавь гэгддэг.
“Catwalk” хамтлагийн зургийг ЭНД дарж үзнэ үү. Харин клипний трелерийг сонирхохыг хүсвэл ЭНД дараарай.
М.Урин