Т.Ганди хөдөлмөрийн асуудлаар хуралд оролцож байна

Хуучирсан мэдээ: 2011.06.15-нд нийтлэгдсэн

Т.Ганди хөдөлмөрийн асуудлаар хуралд оролцож байна

Швейцарийн Женев хотноо энэ сарын 1-17-ны өдрүүдэд Олон улсын хөдөлмөрийн бага хурлын 100 дугаар чуулган болж байна.

“Зохистой хөдөлмөр бүхий ирээдүйг цогцлооё” сэдэвт чуулганд оролцож буй Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди ОУХБ-ын Ерөнхий захирал Хуан Сомавиатай уулзлаа.

Олон улсын хөдөлмөрийн бага хурлын 100 дугаар чуулганд Монгол Улсын Засгийн газар, хөдөлмөр, нийгмийн зөвшлийн байгууллагууд идэвх санаачлагатай оролцохын зэрэгцээ олон улсын түвшинд хөдөлмөр, нийгмийн хамгааллын хүрээнд тулгамдаж буй асуудлуудаар тодорхой санал гаргаж, туршлагаа хуваалцсанд Ерөнхий захирал Хуан Сомавиа талархаж байгаагаа илэрхийлж, Монгол Улсын Засгийн газраас хөдөлмөр эрхлэлтийн талаар авч хэрэгжүүлж буй бодлогыг сайшаалаа.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 100 дугаар чуулганыг тохиолдуулан Монгол Улсын Засгийн  газар, нийгмийн түншүүдийг төлөөлж, Сайд Т.Ганди Ерөнхий захирал Хуан Сомавиад дурсгалын “Алтан гэрэгэ” гардуулж өгсөн байна. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж