Тэсрэх бөмбөгийг 15 настай охины суудал дор байрлуулжээ

Хуучирсан мэдээ: 2015.11.24-нд нийтлэгдсэн

Тэсрэх бөмбөгийг 15 настай охины суудал дор байрлуулжээ

 

Египетэд сүйрсэн Оросын нисэх онгоцонд тэсрэх бөмбөгийг хаана байрлуулсан байсныг мэргэжилтнүүд олж тодруулжээ. Нэг кг орчим тэсрэх бөмбөгийг 15 настай Мариа Ивлева гэх охины суудал дор байрлуулсан байсан аж.  Мариа Ивлева “31А” суудалд түүний ээж “31В” суудалд зорчиж явсан байна. Мөн “30А” суудалд 77 настай Надежда Башакова зорчиж явжээ. Тэрбээр охин Маргарита Симановагийн /30В/ хамт Санкт-Петербург руу буцаж явсан аж.

 

 

Оросын 224 хүнтэй “Airbus A321” онгоц аравдугаар сарын 31-нд Египетийн Синайн хойгт сүйрсэн билээ. Нисэх онгоц агаарт дэлбэрсэн шалтгаан тэсрэх бөмбөг байсныг ОХУ-ын албаныхан баталсан юм. Үүний дараа “Исламын улс” бүлэглэл Оросын онгоцыг сөнөөсөн тэсрэх бөмбөгийг хийжүүлсэн ундааны саванд байрлуулсан байсныг илчилжээ.

 

Шарм эль-Шейхээс Санкт-Петербург хүрэх онгоцонд ихэвчлэн Оросын жуулчид зорчиж явсан юм. ОХУ-ын засгийн газар нисэх онгоцыг сөнөөсөн гэмт хэрэгтнүүдийн мэдээлэлд 50 сая ам.долларын шан амлажээ.

 

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: DAILYMAIL

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж