Крис Хэмсвортын танигдашгүй хувиралт

Хуучирсан мэдээ: 2015.11.24-нд нийтлэгдсэн

Крис Хэмсвортын танигдашгүй хувиралт

Энэ залууг “Тор” киноны алх барьсан хүчирхэг баатар Крис Хэмсворт гэвэл та итгэх үү? Түүнд юу тохиолдсон юм бол гэж гайхаж байгаа бол тэр дараагийн шуугиан тарьсан шинэ кинонд тоглохын тулд жин хасахаас аргагүй болжээ. Жүжигчин Крис Хэмсворт найруулагч Рон Ховардын”Тэнгисийн зүрх” нэртэй кинонд тоглож байгаа юм.

Киног Херман Мелвиллийн “Моби Дик” болон Натаниел Пилбрикийн бодит явдлаас сэдэвлэсэн зохиолд тулгуурлан бүтээж буй. “Тэнгисийн зүрх” кинонд нэгэн хөлөг онгоц эх газраас алс хол, гүн тэнгист аварга халимтай 90 хоногийн турш хэрхэн тэмцэлдэж буй тухай өгүүлнэ.

Крис Хэмсвортын нүднээс гартлаа турж эцсэн зураг үзэгчдийг цочирдуулсан тул тэрбээр яагаад жин хассанаа тайлбарлахаас өөр аргагүйд хүрчээ. Рон Ховардын кинонд энэ удаа тарган цатгалан, булчинлаг жүжигчид тэнцэхгүй тул тэрбээр өдөрт 500 калори шатааж байгаа ажээ. Найруулагч ч жүжигчдээс жингээ сайн хасахыг цуцалтгүй шаардаж байгаа гэнэ.

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж