АНУ-ын цэргийн нисдэг тэрэг Воньжуд осолджээ

Хуучирсан мэдээ: 2015.11.24-нд нийтлэгдсэн

АНУ-ын цэргийн нисдэг тэрэг Воньжуд осолджээ

 

АНУ-ын цэргийн нисдэг тэрэг Өмнөд Солонгос дахь сургуулилалтын үеэр осолдож, хоёр нисгэгч амь үрэгджээ. АНУ-ын армийн “AH-64 Apache” нисдэг тэрэг Канвонь аймгийн Воньжу хотын автозам дээр осолдсон байна. Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлагт мэдээлснээр нисдэг тэрэг өндөр хүчдэлийн цахилгааны шон мөргөх дөхсөн аж. Ослын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл хэвлэлд өгөхийг зөвшөөрөөгүй тул нөхцөл байдал тодорхойгүй байна.

 

 

Өмнөд Солонгост АНУ-ын 28500 орчим цэрэг байрлан үүрэг гүйцэтгэдэг юм. Хойд болон Өмнөд Солонгос нь 1950-1953 оны дайнаас хойш эвлэрлийн гэрээ байгуулаагүй тул дайсагнасан хэвээр үлджээ.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: АВС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж