Камертон 20 нас хүржээ. Энэ баяраа саяхан фенүүдийнхээ хамт нижгэр тэмдэглэсэн тоглолтын үеэр дуучин Г.Мэнд-Амар буюу Мээдээ шинэ дүр төрхтэйгөөр гарч ирсэн юм. Магадгүй энэ хугацаанд хамгийн их өөрчлөгдсөн хүн нь Мээдээ байж болох. Үүнийг нь ч тоглолтын дундуур сэтгэгдлээ илэрхийлсэн гитарчин Өөжгий хэлэхдээ “Энэ 20 жилийн хугацаанд Мээдээ сахал тавьж, Болдоо бакь болсноос өөр зүйл өөрчлөгдөөгүй юм биш үү” хэмээв. Харин үүнийг сонссон үзэгчид Мээдээг Леонардо Ди Каприо шиг харагдаж байна хэмээн шивэр авир хийж байгаа сонсогдов.
Г.СҮМБЭЭ