Америкийн зохиолч Эрнест Хемингуэйн сүүлчийн зохиол "Paris est une fête," ном Парисын халдлагаас хойш борлуулан нь эрс нэмэгджээ. Зохиолчийн Парист амьдарч байсан үеийн тухай дурдатгал зохиол Дэлхийн II дайнаас хойш гараагүй аймшигт үхэл хагацлын гэрч болсон парисчуудын хувьд нэг ёсны тайтгарал болж байгаа бололтой. Эрнест Хемингуэй зохиол нь ийм их тайтгарал авчирна гэж төсөөлөөгүй нь мэдээж.
"Тэгэхэд Парист цаг агаар таатай байсангүй" хэмээн эхэлдэг уг зохиол эхэлдэг бөгөөд зохиолчийн 1920-оод оны бүүдгэр саарал өдрүүд халдлага болсон бямба гаригийн бороотой, хүйтэн өдрийг санагдуулмаар.
Хемингуэй "Анхны хүйтэн бороо Парист уйтгар гуниг авчирлаа" хэмээн зохиолд бичсэн байдаг. Зохиолд мөн халдлага гарсан Батаклан театрын тухай дүрслэл ч бий.
Гэрлийн хотод зориулан бичсэн Эрнест Хемингуэйн хайрын захиаг Парист очсон хүн заавал унших ёстой гэдэг билээ. Харин Парист болсон халдлагын дараа Хемингуэйн уг зохиолын борлуулалт эрс нэмэгдэж, онлайн номын худалдаанд бестселлерүүдтэй хамт тавигдах болсон байна.
Номын нэгэн худалдаачин "Хемингуэйн зохиол Парисчуудын эсэргүүцлийг илэрхийлж байгаа юм. Алан хядагчид биднийг баярлаж цэнгэж байхад дайрсан. Харин энэ ном бол баяр хөөртэй амьдралын тухай юм” хэмээн ярьж байна.
Уг номыг худалдаж авсан нэгэн уншигч "Гэрлийн хот баяр хөөр, үдэшлэг цэнгээнд дуртай. Гэвч аймшигтай халдлага хотыг уйтгар гунигт автуулсан. Тиймээс Хемингуэйн ийм их амжилт олж буй шалтгаан нь үүнтэй холбоотой гэж бодож байна." Гэжээ.
Н.ЭНХ