![](https://news.mn/wp-content/archive1/yellow/photo/2011/6/469b0cfbeb3370a3/6b23b44592bb1755big.jpg)
Хувийн амьдралаа хэвлэлд дэлгэх дургүй Натали Портман жирэмсэн болсноосоо хойш харин ч илүү нээлттэй болсон гэнэ. Кино академийн энэ жилийн Оскарын шилдэг дүрийн шагналыг гардан авахдаа Натали “Бенжамин намайг амьдралынхаа гол дүр болгосон” хэмээн хэлж байсан юм. Тэрбээр ээж болох гэж буйгаа “Би олон зүйл дээр алдаа гаргах нь мэдээж. Гэхдээ алдаанаасаа суралцахаас айхгүй байна” гэжээ. Цагаан хоолтон Натали Портман хүүхдээ эрүүл саруул бойжуулахын тулд хоолны дэглэм заавал баримтлах гэхгүй хэмээжээ.
Н.Энх