Ховд аймгийн Буянт сумын харьяат, аймгийн хурц арслан Л.Найдангийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан өнгөрөгч бямба гаригт буюу 11 дүгээр сарын 21-ний өдөр амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү барилдаанд аймгийн харц арслан Б.Ганхуяг, Ё.Эрдэнэжаргал, Ш.Мөнгөнбаатар, Д.Цэвэлсодном, Б.Эрдэнэхүү, Н.Жаргалбаяр, Ө.Сүхбат аймгийн арслан Б.Дэлгэрсайхан, М.Бадарч тэргүүтэй 256 бөх зодоглосноос Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, аймгийн арслан Д.Болдын хүү, аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү 8 даван түрүүлж, Өвөрхангай аймгийн Хужирт харъяат аймгийн арслан Ц.Чимэддорж үзүүрлэв. Чимэддорж арслан өмнөх даваануудад давхар хамах мэхээр учраануудаа төвөггүйхэн шороодуулж байсан агаад түрүү булаалдах барилдаан ч мөн адил давхар хамахаар дайрах хоромд Эрдэнэхүү арслан дагуулж татаад дороо хийчихсэн юм.
Их шөвөгт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Увснуур дэвжээний бөх аймгийн хурц арслан Н.Жаргалбаяр, Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн арслан Ц.Мөнхбаяр нар шалгарсан юм. Жаргалбаяр арслана энэ намрын барилдаануудад удаа дараа шөвгөрч, бэлтгэл тун сайн байгаагаа харуулсаар байгаа бол Мөнхбаяр арслан анх удаагаа их шөвөгт шалгарсан амжилтыг үзүүлэв.
Энэ өдөр бөхийн алдраа тэмдэглэж буй Л.Найдан арслан үр хүүхдүүдийн хамтаар уран барилдаан шагналыг Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, аймгийн арслан Ш.Пүрэвгарьдад гардуулсан юм.
Өдгөө 81 нас сүүдэр зооглож буй Л.Найдан арсланд УИХ-ын гишүүн Д.Бямбацогт, МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан, улсын заан Д.Мягмар, ойр мөддөө бөхийн өргөөгөөр харагдаагүй ховор бөхчүүдийн нэг улсын заан Ч.Батзориг, улсын заанЦ.Мягмарсүрэн, улсын харцага Т.Амартүвшин, Н.Батзаяа, Б.Пүрэвсайхан, улсын начин Мөнхбаатар, Ц.Лхагвасүрэн зэрэг нутгийн бөхчүүд, улсын начин М.Цанлиг болон нутаг орныхон, ахан дүүс гээд маш олон хүн хүндэтгэл үзүүлж байлаа.
Гурвын даваа
- Б.Ганхуяг а.х.а –Г.Шинэзориг а.з
- Ё.Эрдэнэжаргал а.х.а –С.Бямбадорж а.з
- Ш.Мөнгөнбаатар а.х.а–Г.Биндэръяа ц.н
- Б.Эрдэнэхүү а.х.а–С.Доёддорж а.н
- Н.Жаргалбаяр а.х.а–Б.Хатанзоригт с.з ХӨ
- М.Бадарч а.а–Э.Баасанжав а.н
- Т.Занданбат а.а–Ц.Анхбаяр а.х
- О.Хангай а.а–Э.Нямаа а.з
- Б.Тайван а.а–П.Жаргалсайхан а.х
- Д.Анар а.а–Ц.Төмөрцоож с.з Хо
- Б.Номиндалай а.а –Б.Батдорж а.н.н
- Л.Шинэбаатар а.а–Б.Лхагва-Очир а.х
- Н.Баттүвшин а.а –Ж.Дагва-Очир а.з
- С.Ерөөлт а.а–Э.Өлзийсайхан с.з Хө
- Б.Бат-Өлзий а.а–Э.Энх-Амгалан а.х
- Ш.Дарханбат а.а–Ч.Мөнхтогтох а.н
- Н.Золбоо а.а–Ц.Эрхэмбаяр а.х
- Н.Мустафа а.а–Давж.Батбаяр а.а
- Н.Ганзориг а.а–Б.Эрдэнэбаяр а.з
- Х.Оргилболд а.а–Б.Зоригтбаатар а.х
- Ц.Чимэддорж а.а–Т.Сүрэнжав а.а
- У.Батгэрэл а.а–Ц.Адъяа а.н.н
- Н.Батсайхан а.а–Я.Алтантулга а.н.н
- Ш.Пүрэвгарьд а.а–У.Береке а.х
- Б.Отгонбаатар а.а –Ц.Ганбат а.н.н
- П.Батмөнх а.а–Г.Энхбилэг а.х
- Ц.Мөнхбаяр а.а–Б.Баянмөнх а.а
- Б.Даваа-Очир а.а–Х.Алтансүх а.з
- Н.Баярбаатар а.а–Л.Цээсүрэн а.з
- П.Батсүх а.а–Ж.Алтаншагай а.а
- Х.Гантулга а.а–Ч.Эрдэнэсайхан а.з
- Б.Чимэдвандан а.а–М.Даваасүрэн а.з
Дөрвийн даваа
- Ш.Мөнгөнбаатар а.х.а–Ц.Адъяа а.н.н
- Б.Эрдэнэхүү а.х.а –Ц.Ганбат а.н.н
- Н.Жаргалбаяр а.х.а–Г.Шинэзориг а.з
- М.Бадарч а.а–С.Бямбадорж а.з
- Т.Занданбат а.а–Ж.Дагва-Очир а.з
- О.Хангай а.а–Б.Чимэдвандан а.а
- Б.Тайван а.а–Х.Гантулга а.а
- Д.Анар а.а–П.Батсүх а.а
- Б.Номиндалай а.а–Н.Баярбаатар а.а
- Л.Шинэбаатар а.а –Б.Даваа-Очир а.а
- С.Ерөөлт а.а –Ц.Мөнхбаяр а.а
- Б.Бат-Өлзий а.а–П.Батмөнх а.а
- Ш.Дарханбат а.а –Ш.Пүрэвгарьд а.а
- Н.Золбоо а.а –Н.Батсайхан а.а
- Н.Мустафа а.а –Ц.Чимэддорж а.а
- Н.Ганзориг а.а –Х.Оргилболд а.а
Тавын даваа
- Ш.Мөнгөнбаатар а.х.а–Б.Номиндалай а.а
- Б.Эрдэнэхүү а.х.а–Н.Батсайхан а.а
- Н.Жаргалбаяр а.х.а–Т.Занданбат а.а
- М.Бадарч а.а –Ц.Чимэддорж а.а
- О.Хангай а.а –Ц.Мөнхбаяр а.а
- Б.Тайван а.а–Б.Даваа-Очир а.а
- Д.Анар а.а –Ш.Пүрэвгарьд а.а
- Б.Бат-Өлзий а.а –Х.Оргилболд а.а
Зургаагийн даваа
- Б.Эрдэнэхүү а.х.а–Б.Номиндалай а.а
- Н.Жаргалбаяр а.х.а–Б.Тайван а.а
- Д.Анар а.а –Ц.Чимэддорж а.а
- Х.Оргилболд а.а –Ц.Мөнхбаяр а.а
Долоогийн даваа
- Б.Эрдэнэхүү а.х.а–Н.Жаргалбаяр а.а
- Ц.Чимэддорж а.а–Ц.Мөнхбаяр а.а
Наймын даваа
- Б.Эрдэнэхүү а.х.а–Ц.Чимэддорж а.а
/түрүүлсэн/ /үзүүрлэсэн/
С.БАДАМ
ЭХ СУРВАЛЖ: http://undesniibukh.mn