Бенитес Реалаас явах уу, Роналду багаа орхих уу?

Хуучирсан мэдээ: 2015.11.24-нд нийтлэгдсэн

Бенитес Реалаас явах уу, Роналду багаа орхих уу?

Өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт Сантьяго Бернабеу цэнгэлдэх хүрээлэнд Эл Класикко буюу Испанийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг тэргүүлэгч Барселон, Реал Мадрид багуудын 12 дах тойргийн тоглолт боллоо.  Энэ удаагийн тоглолтонд 4:0-ийн харьцаатай Реалчууд ялагдал хүлээж, хөгжөөн дэмжигчидээ гонсойлгосон юм. Тоглолтын дараагаар  дэлхийн шилдэг хөлбөмбөгч Криштиан Роналду багийн ахлагч дасгалжуулагч Рафаэль Бенитесийн явуулж байгаа бодлого, үйл ажиллагааг шүүмжилж,  Бенитесийг нэн даруй үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг хүссэн байна. Испанийн спортын хэвлэлийнхний мэдээлж байгаагаар тэрээр клубын удирдлага, Ерөнхийлөгч Флорентино Перест хандан хэрвээ Бенитес цаашид ахлах дасгалжуулагчаар ажилласан нөхцөлд Роналду багаа  орхиж өөр клубт шилжин тоглох болно гэжээ. Одоогийн байдлаар Бенитесийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсвэл Криштиан Роналдугаас хагацах эсэхээ Реалын удирдлагууд хараахан шийдвэрлээгүй байгаа гэнэ. Испанийн хэвлэлийнхэн Реалын бусад тоглогчид тухайлбал, Серхио Рамос, Хамес Родригес нар Бенитестэй дотно харилцаатайг онцолж, Роналду багийн алдааг шууд дасгалжуулагчид ноогдуулж байгаа нь хувь хүний  харилцаанаас үүдэлтэй байж мэдэх юм гэсэн дүгнэлтийг хийгээд байгаа юм байна.

ЭХ СУРВАЛЖ: http://likenews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж