Деми Мур нөхрөө харддаггүй

Хуучирсан мэдээ: 2011.06.15-нд нийтлэгдсэн

Алдарт жүжигчин Деми  Мур залуу нөхөр Эштон Катчерийг хардаж зовоодоггүй гэнэ. Бүр хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэгд тооцогддог Алессандра Эмброзиотой тэврэлдэхэд ч тэр. Эштон Катчер Рио Де Жанеро хотод Бразилийн нэгэн брэндийг сурталчилсан рекламанд супер загвар өмсөгч Алессандра Эмброзиотой зургаа авахуулжээ.

Тэврэлдэн зогсч буй цээж нүцгэн супер загвар өмсөгч, жүжигчин хоёрыг харсан бол амрагууд гэж ойлгохоор байсан гэнэ. Холливуудын инээдмийн киноны жүжигчин Эштон камерын өмнө яах ёстойгоо мэддэг ч энэ удаа рекламны зураг авахуулахдаа жаахан туршлагүйтэж, юу хийхээ мэдэхгүй  нэг л тавгүй байсан гэнэ. Харин супер загвар өмсөгч Алессандра Эмброзио түүнд ингэж зогсдог юм гэсэн шиг үзүүлж өгсөн ажээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж