”Кино код”-ын салхийг анчин бүсгүй хагаллаа | News.MN

”Кино код”-ын салхийг анчин бүсгүй хагаллаа

Хуучирсан мэдээ: 2011.06.15-нд нийтлэгдсэн

”Кино код”-ын салхийг анчин бүсгүй хагаллаа

“Кино код”-ын хамгийн анхны тайлал бол Хөвсгөл аймгийн Галт сумаас ирсэн Амар-Атар гэгч бүсгүй. Үнэхээр нэрэндээ таарсан галтай цогтой, бас ч үгүй эх оронч сэтгэлгээтэй гэдэг нь өөрийн зохиосон “Өмгөөлөхүй хайрлахуй” шүлгээр нь харагдаж байлаа. Гэвч шүүгчдэд дан ганц шүлэг таалагдсангүй бололтой дундаас нь зогсоосон юм. Гэтэл юу болов оо. Мягмар гуай гэнэт уурлан, “Чи яагаад худлаа яриад байнаа. Би чамайг мэднэ. Чи дөрвөн жилийн өмнө хотод орж ирсэн биздээ гээд л загнаж өглөө. Ээ бурхан минь юу болоод байнаа. Оролцогч бүсгүй маань “Би нэг л удаа тайзан дээр гарч байсан гээд л” юу юугүй уйлах нь уу гэлтэй тормолзтол гэнэт Мягмар гуайн царай гэнэт хувирч “ Тэнцлээ” гэдэг үгээр бас дахин Шоконд оруулж орхилоо. Гайхаж балтагдсан бүсгүй маань баярлалаа гэдэг үгнээс өөр үг хэлж чадсангүй. Харин ардын жүжигчин Мэндбаяр гуайд эмэгтэйлэг төрх байдал нь илүүтэй таалагдсан боловч жүжигчний авъяасыг нь төдийлөн үнэлсэнгүй. Сэтгэл хангалуун бус байгаагаа ч нуусангүй. Итгэлт баяны хувьд ч бас таалагдсангүй бололтой “Энэ бол яруу найргийн уралдаан биш” гэдгийг ч хатуухан хэлж байлаа. Гэтэл өнөөх Мягмар найруулагч бүүр шүүгчдэд бодох бодолцох юм байгааг сануулаад авлаа. Амар-Атар бүсгүйн тухайд “Морь маль унаж, ан хийж давхидаг эмэгтэй хүн ховордсоныг дуулгаад хоёрдугаар шат байгааг сануулж байлаа. Ямартай ч Мягмар найруулагчид ихээхэн таалагдсан бололтойдог, таалагдсан бүсгүйгээ үлдээж чадлаа. Эцэст нь Солонго захирал дэмжсэнээр 2-р шатанд орох эрхийг хамгийн анхны оролцогч анчин бүсгүй авч чадсан юм. Түүний бие дааж гаргасан ном, ан хийж, бүүр монгол гэр сийлдэг гэх энэ шавилхан бүсгүйд тэр хол газраас өөрийгөө сорин манай нэвтрүүлгийг зорин ирсэнд талархал илэрхийлэн амжилт хүсье. 


 Жанна 


0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж