Пхеньян Сөүлээс өршөөлгүй хариу авна гэв

Хуучирсан мэдээ: 2015.11.23-нд нийтлэгдсэн

Пхеньян Сөүлээс өршөөлгүй хариу авна гэв

 

Өмнөд Солонгосын арми усан хилийн ойролцоо цэргийн сургуулилт хийхээр төлөвлөж байгааг Пхеньян хүчтэй эсэргүүцэж байна. Хэрэв Өмнөд Солонгосын цэргийнхний буудсан сум усан хилийг давбал БНАСАУ-ын таван арал дахь Баруун өмнөд фронтоос  “өршөөлгүй хариу авна” хэмээн сүрдүүлжээ.

 

Өмнөд Солонгосын армийн сургуулилт өнөөдөр /XI.23/ эхлэх аж. Хойд Солонгосын талаас 2010 онд  их буугаар буудсанаас хоёр цэрэг, хоёр энгийн иргэн амь үрэгдсэн хэргийн ойг тохиолдуулан БНСУ-ын арми цэргийн сургуулилт явуулахаар төлөвлөжээ.

 

Уг нь хоёр Солонгосын албаныхан энэ арваннэгдүгээр сарын 26-нд засгийн газрын түвшинд яриа хэлцэл хийхээр тохиролцоод байгаа юм. Хойгийн зөрчлийг намжаах өнгөрсөн наймдугаар сарын яриа хэлэлцээнээс хойш хоёр Солонгосын харилцаа зөөлрөөд байсан билээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж