Мэдээллийн ил тод байдлын талаар хэлэлцэв | News.MN

Мэдээллийн ил тод байдлын талаар хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2011.06.15-нд нийтлэгдсэн

Мэдээллийн ил тод байдлын талаар хэлэлцэв

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар  Мэдээллийн эрх, эрх чөлөөний тухай, Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрх эрх чөлөөний тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Дээрх хуулийн хүрээнд төрийн байгууллагууд мэдээллээ олон нийтэд ил тод болгох, хүссэн мэдээллийг нь гаргаж өгөх үүрэг хүлээж буй юм. Хэрвээ хүссэн мэдээллийг нь гаргаж өгөөгүй бол томоохон албан тушаалтанг ажлаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах бол бага шиг албан тушаалтныг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгуулиар торгох хүртэл арга хэмжээ авахаар тусгаад байна.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ц.Батбаяр “Энэ хуулиас болж ялих шалихгүй шалтгаанаар төрийн албаныхан ажлаасаа чөлөөлөгддөг болбол яах вэ” гэсэн бол УИХ-ын гишүүн Р.Раш “Үндэслэлгүй мэдээлэл шаардаад, түүнийг нь гаргаж өгөхгүй болохоор гомдол гаргаад, тухайн албан тушаалтан түүнээс нь болж ажлаасаа халагдахад хүрвэл яах вэ. Одоо телевиз бүр ардаа эзэнтэй, хүнийг гүтгэх өдий төдий юм хадгалаастай байна” гэсэн юм.

Энэ хуулийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Су.Батболд “Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөл, УИХ-ын нэр бүхий гишүүдээс гаргасан төслүүдэд  төрийн албан хаагчдад ногдуулах хариуцлага өндөр, маш хатуу байсан. Төслийг нэгтгэн боловсруулах шатанд хариуцлага тооцох заалтуудыг  зөөлрүүлж, Төрийн албаны тухай хуулиар хариуцлага тооцохоор болж зохицуулалт хийсэн” гэсэн тайлбар өглөө. Ингээд гишүүдийн дунд санал хураалт явуулж, төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэлээ.

Г.Дарь

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2011-06-15 202.170.80.42

Энэ нэг криминал төр гэж хашигчсан эргүү одоо болимоор юм аа Уншсан сэдэв бүрийн араас л ороод ирсэн байх юм Эсвэл сэтгэцийн гажигтай юм болов уу

Avatar

өөө 2011-06-15 202.72.245.61

төрийн нууц албаны нууц гэж юм заавал байх учиртай шүү Төрийн байгууллага бүр улс орны эдийн засаг үндэсний аюулгүй байдалд тодорхой үүрэг оролцоотой байдаг Тиймээс байгууллага бүрийн удирдлага стратеги хүний нөөцийн бодлоготой холбоотой нууц мэдээлэл хязгаарлагдсан хандалттай байх учиртай Төрийн нууцын хуулийг эхлээд гаргаж юуг нууцлах юуг нууцлахгүй вэ гэдэг заагаа тогтоогоод дараа нь ил мэдээлэл талд нь мэдээллийн эрх чөлөөний хуулиа гаргах учиртай Ер нь мэдээллийн эрх чөлөө хэтийдэх гээд байна шүү Нууц юмаа нууцлах л ёстой шүү Харин ч бүр хэн дуртай нь мэдсэн юм аа чалчиж байдаг болоод байгаа шүү Хуулиудаа уялдуулах хэрэгтэйдээ

Avatar

Зочин 2011-06-15 202.61.97.81

МАлтанхуягийг Улсын ерөнхий прокурорын зөөлөн сэнтийд суулгахаар анх талийгаач ШОтгонбилэг СОтгонбаяр хоёр анкетыг нь барин СБаяр НБагабанди хоёр дээр орж байсан түүх байдаг Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэсэн үг биелэлээ олж Оюуны ундраагийн СОтгонбаяр би хэлмэгдчихлээ гэж матрын нулимс унагажээ Прокуроруудыг томилчихдог яасан том хүн бээ ГанзоригДорлигжав хоёрын анкетыг барин Элбэгдорж Бат-Үүл хоёр дээр орж томилуулсан Тиймээс шагналд нь Отгонбаяр өөрийгөө цагаатгуулсан гэж ойлголоо Ер нь Отгонбаяр мэтийн эрүүгийн элементүүд анкет барьж прокурор шүүх цагдааг томилуулдагийг болиулах цаг болсон юм бишүү Манай төр Криминал төр болж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж