Технологийн салбарын акул Гүүгл компани Chromecast нэрийн шинэ бүтээгдэхүүнээ гаргажээ. Энэ бол таны ухаалаг гар утас, таблет зэрэг төхөөрөмжүүдээс wifi-гаар дамжуулан дуртай хөгжмөө сонсож болох хөгжмийн хэрэгсэл юм.
Та энэхүү төхөөрөмжийг өөрт байгаа хөгжмийн төхөөрөмжүүдтэйгээ чихэвчний болон спикерын оролтоор нь холбоод л дуртай дуу хөгжмөө сонсох боломжтой болох юм.
Үнийн хувьд 35 ам.доллар байхаар төлөвлөжээ.
Т.МӨНХ