Ферги хамтлагаасаа “чөлөө” авчээ

Хуучирсан мэдээ: 2011.06.15-нд нийтлэгдсэн

Ферги хамтлагаасаа “чөлөө” авчээ

“Black Eyed Peas” хамтлагийн дуучин Ферги жин нэмж байгаадаа ихэд санаа зовж буй гэнэ. Таргалж байгаагаас нь болоод хүмүүс өөрийг нь жирэмсэн гэж ярих болсонд дуучин Ферги бүр ч их эмзэглэж байгаа ажээ. Тэрбээр саяхан “Allure” сэтгүүлийн нүүрэнд хар дотуур хувцастай, маш секси зураг авахуулахдаа багагүй жин нэмснээ хүлээн зөвшөөрсөн байна.  Ферги хоолны дуршил ихтэй нэгэн гэнэ.
"Тэвчээргүй зан миний ганц дутагдал. Би амттай хоол харвал идэхгүй байж чаддаггүй.  Түргэн хоолны газрын хажуугаар өнгөрвөл заавал ордог” гэж хоолонд сайн бүсгүй ярьсан гэнэ. Ферги өөрчлөгдөх дуртай ч “American Idol”  шоуны үеэр нэг нь түүнээс гоо сайхны мэс засал хийлгэсэн гэж асуухад цочирдсон ажээ.

Тэрбээр "Би үсээ засуулж, уруулаа нёон будгаар будаж л өөрийгөө өөрчилсөн” гэж хариулсан гэнэ. Ферги “Хүмүүс намайг маш их мөнгөөр гоо сайхны мэс засал хийлгүүлсэн гэдэг. Гэхдээ би гоо сайхны мэс засал хийлгээгүй” гэжээ.

Өөрийгөө мөнхийн залуу сэтгэлгээтэй хүн гэдэг Ферги гэрлэхээр уран бүтээлээ түр завсарлаад байгаа бөгөөд хамтлагийн залуус түүнийг эргэн ирэхийг хүлээж буй гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж