Ж.Батзандан, О.Магнай нар сэм “наргив”

Хуучирсан мэдээ: 2010.04.18-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан, О.Магнай нар сэм “наргив”

Өчигдөр Төрийн ордонд болсон Ардчилсан намын ҮЗХ-ны хуралд тус намын “отгон” гишүүдийн нэг Ж.Батзандан ирээгүй. Үүнээс болоод ҮЗХ-ны хуралдааны гуравны нэг хугацааг ганцаараа үүрэглэж өнгөрүүлсэн О.Магнай үдээс хойш намын даргын илтгэлийг сонссоны дараа гэнэт хиймор нь сэргээд, Ардчилсан хүчний холбооны ах нарын зааж зааварласан ёсоор Н.Алтанхуяг даргыг “нам” бөмбөгдөөд гарч одсон. Тиймээс өнөөдөр Ж.Батзандан, О.Магнай хоёр амралтынхаа өдрийг тун дажгүй өнгөрүүлж байгаа сурагтай. УИХ-ын гишүүн  Г.Баярсайхан ч тэдэнтэй нэгдэн, “Bojangles Grill” ресторанд пиво ууж, халуухан яриа дэлгэжээ. Иргэний хөдөлгөөний анхдагчдыг тансаг ресторонд найрлаж суухад, залгамжлагчид нь нэгдүгээр эмнэлэг дээр өлсгөлөн зарлаад “найгүй”.

М.Анир  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж