Нумын орд эрхшээх сарын зурхай

Хуучирсан мэдээ: 2015.11.23-нд нийтлэгдсэн

Нумын орд эрхшээх сарын зурхай

Арваннэгдүгээр сарын 22-ноос арванхоёрдугаар сарын 21 хүртэл нар нумын гэрт байх болно. Нум бол галын шинжийг агуулсан идэвхтэй эр тэмдэг юм. Энэ үеэр өөрийн хувийн чанараа харуулан  амьдралын идэвхтэй байранд зогсч ил тод, зорилго чиглэлтэй байх хэрэгтэй аж. Эрчимтэй хөдөлгөөн, өөдрөг сэтгэл, амьдралын онцгой баяр хөөрийг энэ тэмдэг өөртөө агуулж байдаг. Үнэнч шударга, шулуун зан, санаа сэтгэл бодит амьдралын өглөгч тэмдэг энэ болой. Энэ үеэр аялан жуулчилж, нийгэм соёл,боловсролтой холбоотой үйл ажил эхлүүлэхэд сайн. Аль болох бага догдолж, сэтгэлийн хөөрөлд хөтлөгдөхгүй байх, хэрүүл маргааныг  цээрлэх, зарлагаа хянаж байх нь чухал. Сарын төлөв нь муу үйлдэлд автахгүй байхын тулд алхаж болохгүй хязгаарыг харуулахаас гадна аз жаргалаа хайх чиглэлийг тодруулж өгөх болой. Нум эрхшээх энэ сард бусад ордын зурхайг танилцуулъя.

Хонь аялал жуулчлалд азтай байх бөгөөд гүн ухаан сонирхох үе. Дотоод сэтгэлийн эрэл хайгуул сонирхолтой танилтай болгоно. Хэрэв хэтэрхий муйхарлан зүтгээд байвал  хонины нэр хүндэд хортой. Дарга удирдлагатайгаа харилцаагаа муутгах эрсдэл байгааг анхаарах нь зүйтэй.

Үхэр ашгаа нэмэгдүүлэх шинэ арга ухааны хамт аз жаргалыг олно. Хэрэв үхэр хэтэрхий сандруу, сэтгэлийн хөөрөлд хөтлөгдөөд байвал санхүүгийн  ашиггүй байдалд орно. Өр зээл тавилгүй, өөрийн ажил хэргийг хөгжүүлэхэд түншийн харилцааны нөөцийг дайчилбал ашгийг олох болой.

Ихрүүд түншийн буянаар амжилтыг олох бөгөөд хайр сэтгэлийн хувьд чухал төлөвлөгөө байгаа бол өөрчлөлт гарна. Бат бэх харилцаа холбоонд сэтгэлийн хөөрөл нэмэгдэх учир хосууд хэн нэгнийгээ гомдоохоос болгоомжилж, бие биенээ дэмжээрэй.

Мэлхий ажлаасаа түр завсарлага авч өөрийн эрүүл мэнд, биеийн байдалдаа анхаарах аваас   муу муухай тойрон гарна. Зөв хооллолт нь таны амжилт, ажиллах чадварын үндэс юм. Зөвхөн шинэ санаа, шударга хөдөлмөрийн үндсэн дээр мэлхий дэвшин ажиллах нигууртай.

Арслан өөрийн авьяасаа жинхэнэ утгаар хөгжүүлэх аваас түүнийг амжилт хүлээмүй. Бүл нэмэх эсвэл шинээр гэр бүл зохиоход ихээхэн тохиромжтой үе энэ болой. Арслан өөрийн амьдралын туршлагадаа тулгуурлан бусдын нөлөөнд автахгүй бол  гай зовлонгоос хол байна.

Охин цаг тухайд нь хамаатан садандаа тусалж, гэр бүлээ цэгцлэх аваас  элдэв саад бэрхшээлээс мултран амжилт гаргана. Ашигтай албан тушаалын орон тоо эсвэл ойрын хамаатныхаа чухал асуудлыг шийдэхэд оролцох нь амжилтыг даллан дуудна.

Жинлүүр дотоод сэтгэлийн болон жинхэнэ аяллаас өөрийн аз жаргалыг олох болой. Зэврэхгүйн тулд байнга мэдлэгээ нэмэгдүүлж байвал зохистой. Жинлүүр ихээхэн алдарших учраас харилцаа болон шинэ танилуудтай болох тохиромжтой үе энэ юм.

Хилэнцэт багагүй шалгуур туулснаар жинхэнэ ёндоотой байна. Харин амжилтаа хамтрагчтайгаа хуваалцах хэрэгтэй юм. Материаллаг байдлаа сайжруулах гайхамшигтай санаа гай тортгийг тойрон гарахад туслах авай. Хилэнцэт өөрийн мэргэжлийн туршлагаа ашиглах  ёстой ч бусдын тусламжаас татгалзахгүй байх нь сайн болой.

Нум хамтран ажиллах саналд  хэтэрхий өөдрөгөөр хандахаас болгоомжилж, орчноосоо тасрахгүй байхыг хичээвэл зохистой. Ийм нөхцөлд санаагаа хэрэгжүүлэхэд  дээд зэргийн сайн байх бөгөөд нэр төр, алдар хүнд нь баяр хөөр, амжилтыг авчрах болно. Нумынхан хайр сэтгэл ба бүтээлч санаагаа хэрэгжүүлэхэд тогтвортой байх нь амжилт авчрах болно.

Матар бусдад туслан дотоод бясалгалаас аз жаргалыг олно. Энэ сарын турш ажил хэргийн асуудлыг шийдэхдээ ч хувийн амьдралаа зохицуулахдаа ч гөжүүдлэн зүтгэх шаардлагагүй. Хөөрөлд авталгүй бясалгалаар амьдралд хандах нь  энэ богино хугацаанд  хөрөнгө мөнгийг хэмнэх бөгөөд эрүүл мэндэд тустай болой.

Бумба романтик адал явдалд толгойгоо мэдүүлж, таашаал, зовлонгийн аль алиныг олох авай. Хуучин найз нөхөдтэйгөө хамтрах аваас өөрийгөө  дуртай зүйлдээ эргүүлэн оруулж чадна. Аз хийморь зөвхөн идэвхтэй, өөрийн дадал туршлагаа үзүүлэхээс айхгүй  бумбад л ирнэ.

Загас аз туршиж, хожиж чадна. Гэхдээ тэр нь өөрийн туршлага, дотоод мэдрэмжийг амжилттай ашиглаж чадсан нөхцөлд шүү дээ. Загас өөрийн хүчин чадвар, итгэл үнэмшлээ удалгүй олж чадах бөгөөд тэр нь ирээдүйн амжилтыг дуудах болно.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж